• Өнөөдөр 2025-04-20

Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг 15 хувь болгохоор судалж байна

2021-05-19,   907

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж байна. Энэ үеэр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Засгийн газраас ипотекийн зээлийн найман хувийн хүүг зургаан хувь болгож бууруулсан. Энэ оны тавдугаар сарын 17-ны байдлаар нийт 3944 иргэнд 271 тэрбум төгрөгийн ипотекийн зураган хувийн хүүтэй зээл олгоод байна. Өнгөрсөн онд буюу бүтэн нэг жилийн хугацаанд 5644 иргэнд ипотекийн зээл олгоод байсан юм.
 
Өрхийн орлого дор хаяж 1.6 сая төгрөг байж найман хувийн хүүтэй зээл авдаг байсан бол зургаан хувь болгон бууруулснаар өрхийн орлого 1.2-1.3 сая төгрөг байхад ипотекийн зээлд хамрагдах боломжтой болсон.
 
Мөн бид иргэдийн ипотекийн зээлд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх хүрээнд нэг асуудлыг судалж, Сангийн яам, Монголбанк, Зээлийн батлан даалтын сан зэрэг газруудтай ярилцаж байгаа. Тодруулбал, ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийн 15 хувийг Зээлийн батлан заалтын сан хариуцааад, үлдсэн 15 хувиа иргэн өөрөө төлөх тухай юм.
 
Өөрөөр хэлбэл, 100 сая төгрөгийн үнэтэй орон сууц авахын тулд урьдчилгаа 30 хувийг төлөөд, 70 хувьд нь зээл авдаг. Тэгвэл урдчилгаа 30 хувийн 15-ыг нь Зээлийн батлан даалтын сангаас төлөөд өгчихвөл иргэн үлдсэн 15 хувиа өөрөө төлнө. Ингэснээр иргэдийн ипотекийн зээлд хамрагдах боломж нэмэгдэх юм. Энэ асуудлыг судалж байгаа.

Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг 15 хувь болгохоор судалж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188