Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС Холбоо) нь Дэлхийн банкны гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпорац (ОУСК)-тай тогтвортой, ногоон санхүүжилтийг банкны бус санхүүгийн салбарт хөгжүүлэх, мэдлэгийг бий болгох, бодлогын нөлөөлөл, судалгаа шинжилгээний ажлыг хийх чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Хамтын ажиллагааны гэрээнд ОУСК-ын Санхүүгийн байгууллагуудын группийн Ази, Номхон Далайн бүс нутгийг хариуцсан менежер Камар Салем болон Голомт банкны Гүйцэтгэх захирал, ТоС Холбооны Удирдах зөвлөлийн дарга Норихико Като нар гарын үзэг зурсан юм.
Гэрээнд гарын үсэг зурах үеэр “Уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах нь хүн төрөлхтний тулгамдсан асуудал болоод байна. Төр, хувийн хэвшил, олон улсын санхүүгийн урсгалыг нүүрстөрөгч багатай, нөөцийн хэмнэлттэй тогтвортой эдийн засаг руу чиглүүлэх нь чухал юм. Үүний хүрээнд ОУСК-аас ТоС Хөтөлбөрийг олон жилийн туршид тууштай дэмжин, цаашлаад мөн ТоС Холбоотой үргэлжлүүлэн ажиллахаар болж байгаад туйлын талархаж байна. Тогтвортой санхүүжилтийн асуудал аль хэдийнэ санхүүгийн салбарын цаашдын хөгжил, тогтвортой байдлыг тодорхойлох чухал чиг хандлага болж хөгжсөн бөгөөд КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хямралыг амжилттай давах нэг чухал арга хэрэгсэл юм. Иймээс ТоС Холбооноос уг хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч, хамтран ажиллана.” хэмээн ТоС Холбооны Удирдах Зөвлөлийн дарга Норихико Като онцоллоо.
ТоС Холбоо болон ОУСК нь 2013 оноос хойш Монгол Улсын банкны салбарт тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг боловсруулах, байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын эрсдэлийн үнэлгээг банкны зээлийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, тогтвортой санхүүжилтийн бодлогын орчныг боловсронгуй болгох чиглэлээр нягт хамтран ажиллаж ирсэн бөгөөд ОУСК-ын Тогтвортой банкны сүлжээ (Sustainable Banking Network)-нээс 2019 онд нийт гишүүн орнуудын дунд хийсэн судалгааны үр дүнд Монгол Улс дахь тогтвортой санхүүжилтийн хэрэгжилтийг “ахисан” түвшинд хүрсэн байгааг үнэлэн, сайшаасан байна.
Гэвч тогтвортой санхүүжилтийг зөвхөн банкны салбараар хязгаарлалгүй санхүү, бизнес зэрэг бусад салбарт нэвтрүүлэх нь Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд чухал үр нөлөө үзүүлэх юм. Үүнтэй холбоотойгоор ТоС Холбоо, ОУСК-аас энэхүү шинэ түншлэлийг эхлүүлснээр ногоон бонд гаргах бодлогын орчныг боловсронгуй болгох, чадавхыг бүрдүүлэх, банкны бус санхүүгийн байгууллагуудад зориулсан БОНЗ-ын эрсдэлийн менежментийн тогтолцоог боловсруулах, хэрэгжилтийг хангах, үнэт цаас гаргагчдын БОНЗ-ын ил тод байдал, засаглалыг сайжруулах, санхүүгийн салбарын эрсдэлийн үнэлгээний стандартуудад уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэлийг оруулах боломж, аргачлалыг нэвтрүүлэх чиглэлээр оролцогч талуудын мэдлэг, мэдээлэл, ур чадварыг дээшлүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх юм.
|
|
ТоС Холбооны тухай
Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (“ТоС Холбоо”)-г 2017 оны 12 дугаар сард гишүүддээ үйлчилдэг ТББ хэлбэрээр Монголын Банкны Холбоо (“МБХ”)-ноос үүсгэн байгуулсан бөгөөд ТоС Холбоо нь Монгол Улсын санхүүгийн салбар болон бизнесийн байгууллагуудад байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг нэвтрүүлэх, тогтвортой санхүү, ногоон зээл, хөрөнгө оруулалтын дэд бүтэц бүрдүүлж, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг манлайлан ажиллах зорилготой юм. Уг зорилгын хүрээнд ТоС Холбоо нь одоогийн байдлаар арилжааны нийт 12 банк, дөрвөн ББСБ, нэг ҮЦК, нэг ТББ-ыг гишүүнчлэлдээ нэгтгэн ажиллаж байгаа бөгөөд тогтвортой санхүүжилт, ногоон эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр тулгамдаж буй асуудлуудад гишүүдийг нэгтгэн чиглүүлж, санал шийдэл боловсруулдаг. Түүнчлэн Монгол Улсын Парисын хэлэлцээр, Тогтвортой Хөгжлийн Зорилтууд (SDG)-ын хүрээнд хүлээсэн үүрэг амлалт, бодлогын хэрэгжилтийг дэмжих зорилгоор олон салбарыг хамарсан санаачилгуудыг төрийн, олон улсын, хувийн хэвшлийн болон иргэний нийгмийн байгууллагатай нягт хамтран хэрэгжүүлж байна. ТоС Холбооны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: http://www.toc.mn/.
| ТoС Холбоо ОУСК-тай тогтвортой, ногоон санхүүжилтийн чадавхыг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа |
|
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |