Өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 214 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 159 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд дөрөв, орон нутагт хоёр хүн тус тус гэмтэж, нэг хүүхэд амиа алдсан байна. Тодруулбал, өчигдөр 18:00 цагийн орчим Баянхонгор аймгийн Бөмбөгөр умын төвөөс гурван км зайд Honda-Stepwgn маркийн автомашин онхолдож, улмаар хоёр хүн гэмтэж, нэг хүүхдийн амь хохирсон байна.
Зам тээврийн ноцтой ослын улмаас нэг хүүхэд амиа алджээ |
|