• Өнөөдөр 2025-04-20

Олимпын эрх авсан тамирчдад нэг удаагийн тэтгэлэг олгоно

2021-05-18,   593

Монгол Улс “Токио-2020” зуны олимп, Паралимпын наадамд оролцохоор спортын 12 төрөлд 30 эрх аваад байна. Эрх авсан болон Үндэсний шигшээ багийн тамирчдад нэг удаагийн мөнгөн тэтгэлэг олгох, цалинг нь нэмэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх болсноо Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Тухайлбал, эрх авсан тамирчин тус бүрд 10 сая төгрөгийн нэг удаагийн дэмжлэг үзүүлэх, ҮШБ-гийн тамирчдын цалинг 1.5 сая төгрөг болгож нэмэхээр болж буй аж.
 
Засгийн газраас тамирчдын бэлтгэл сургуулилтыг эрүүл ахуй, халдвар хамгааллын дор шинжлэх ухааны үндэслэлтэй, зөв төлөвлөлтөд тулгуурлаж зохион байгуулна. Мөн нийт баг, тамирчдыг PCR шинжилгээ, дархлаажуулалтад  хамруулах, эрхийн оноо цуглуулах болон эрх олгох олон улсын тэмцээнд оролцох багийн бүрэлдэхүүнийг улс хооронд зорчих тусгай үүргийн нислэгийн хуваарьт багтаах зэргийг албаны хүмүүст үүрэг болголоо. 

Олимпын эрх авсан тамирчдад нэг удаагийн тэтгэлэг олгоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188