Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран БНХАУ-ын ӨвөрМонголын Өөртөө засах орны Хөх хотод “Монголд үйлдвэрлэв” худалдааны төв байгуулахаар төслийн ажлыг эхлүүлжээ. Энэхүү төслийн үр дүнд хоёр улсын худалдааны бараа бүтээгдэхүүний эргэлт сайжрах төдийгүй экспортын нэр төрөл нэмэгдэхээс гадна соёлын харилцааг өргөжүүлэх, сурталчлан таниулах юм. Худалдааны төвтэй болж, монгол бараа бүтээгдэхүүн өмнөд хөршийн зах зээлд тогтмол нийлүүлснээр бизнес эрхлэгчид БНХАУ-ын зах зээлд албан ёсоор бүтээгдэхүүнээ гаргах, арилжаалахад илүү хялбар дөхөм болох аж.
Уг байгууламж нь Хөх хотын төв хэсэгт байрших бөгөөд худалдаа, үйлчилгээ, соёлын танхим, оффис түрээс гэсэн дөрвөн хэсэгтэй байхаар зураглажээ.
Уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, ажлын байрыг хамгаалах нь энэхүү төслийн гол зорилго бөгөөд дээрх төв бий болсноор хоёр улсын бизнесийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, үндэсний үйлдвэрлэл хөгжих боломж илүү бүрдэх юм. Уг байгууламж нь Хөх хотын төв хэсэгт байрших бөгөөд худалдаа, үйлчилгээ, соёлын танхим, оффис түрээс гэсэн дөрвөн хэсэгтэй байхаар зураглажээ. Эхний жилд нийт орлогын 84 хувийг Монгол бараа, бүтээгдэхүүн борлуулж, төслийг санхүүжүүлэх бол дараагийн жилүүдэд Хөх хотын зах зээлд танигдсанаар Монгол компаниуд бие даан үйл ажиллагаа явуулж эхлэх юм. Үүнд, дээр дурдсан үйлчилгээ, худалдааны түрээс зэрэг багтжээ. Эдгээр нь цаашид төслийн орлогын гол эх үүсвэр байхаар тооцжээ.
2014 онд ӨМӨЗО, ХХАХҮЯ хамтран монгол бараа бүтээгдэхүүн борлуулах төв байгуулахаар тохиролцсон боловч энэ нь өнөөг хүртэл тодорхой үр дүнд хүрээгүй юм. Тэгвэл “Монголд үйлдвэрлэв” төвийг байгуулснаар монгол бараа бүтээгдэхүүнээ хөрш зэргэлдээ зах зээлд худалдах, захиалга авах, хөрөнгө оруулалт татах зэрэг шинэ боломж гарч ирэх нь. Хоёр улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр татаас бус бизнесийн харилцаанд үндэслэн, одоогийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд түшиглэн, зах зээлийн сул орон зайг дүүргэх, үйлдвэрлэгчдэд шинэ зах зээл нээх үүднээс “Монгол үйлдвэрлэв” төвийг байгуулахаар болсныг МҮХАҮТ-ын зүгээс онцоллоо. Тодруулбал, бараа бүтээгдэхүүнээ хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, дундын зуучлалгүй, байнгын борлуулалт хийх боломжийг дээрх төв олгох аж. Тэрчлэн цахим экспортын суурь үүгээр давхар бүрдэнэ гэж үзжээ. Төв үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр, бараа бүтээгдэхүүн нийлүүлж буй үйлдвэрлэгч компаниудын үйлдвэрлэл 15 хувиар нэмэгдэх боломжтой гэсэн тооцоолол төслийн нэгж хийжээ.
| “Монголд үйлдвэрлэв” худалдааны төвийг Хөх хотод байгуулна |
|
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |