Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн гэрэл зурагчдын салбар зөвлөлийн гишүүн, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны Хяналтын зөвлөлийн гишүүн, Монголын гэрэл зургийн ууган мастеруудын нэг, нэрт гэрэл зурагчин, фото сэтгүүлч Вандандожийн Баттулга 2021 оны тавдугаар сарын 16-нд зуурдаар таалал төгсөж Монголын сэтгүүл зүйн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
В.Баттулга нь 1960 онд Улаанбаатар хотод төрсөн. 1986 оноос гэрэл зураг авч эхэлсэн байна. 1981 оноос МРТУХ-оос ажлын гараагаа эхэлжээ. Монголын үндэсний телевиз, “Ардын эрх” сонин, Улсын гэрэл зургийн газар, “Монголын мэдээ” сонин, “Фотолинк” агентлагт фото сэтгүүлчээр ажиллаж байв. 2008 оноос бие даан уран бүтээлээ туурвиж байлаа. Тэрбээр Москвад Кино урлагийн дээд сургууль суралцсан бөгөөд эх орондоо “Магнум-Дорно дахинд” гэрэл зургийн сургалт, Монголын Хэвлэлийн Хүрээлэн, Andrea Kunzig Lecturer International Institute for journalism InWEnt Berlin “News photography” гэрэл зургийн сургалт, “Загварын гэрэл зураг” сургалт, “Гёте” институт, “Гамма” агентлагаас зохион байгуулсан “Соёл болон уур амьсгалын өөрчлөлт” гэрэл зургийн сургалтад тус тус суралцаж төгсжээ.
Гэрэл зургаараа БНМАУ-ын “Ажилчны урлагийн хоёрдугаар их наадам” тэргүүн байр. “Ажилчин ангийн яруу алдар” тэргүүн байр. “Спортын мэдээ-30 жил” тэргүүн байр. “Хувьсгалт хэвлэлийн 70 жил” гутгаар байр. СГЗ Ц.Нинагийн нэрэмжит “Шилдэг гэрэл зураг-1997” уралдааны Гран при. “Улаан загалмай гэрэл зургийн дуранд” гутгаар байр. “Аз жаргалтай гэр бүл” тэргүүн байр. ЮНЕСКО-гийн Хүүхдийн сангаас зарласан “Хүүхдэд ээлтэй Монгол орон” гэрэл зургийн уралдааны тэргүүн байр. БОАЖ Яамнаас зарласан “Монгол орон” уралдааны тэргүүн байр.“Монос цэцэглэлээ” уралдаанд тэргүүн байр. “Даяарчлал ба Монгол орон” уралдаанд тэргүүн байр. Олон улсын мотоциклын холбооны 100 жилийн ойн Олон улсын гэрэл зургийн уралдаанд дэд байр. Ц.Батзоригийн нэрэмжит “Шилдэг гэрэл зураг-2004” уралдааны Гран при. “Хана хэрэм” уралдаанд тэргүүн байр. “Цэвэр агаар бэлэглэцгээе” тэргүүн байр. “Өнгө ба хар цагаан-2” тэргүүн байр. “Хөгжил дагуулсан-20 жил” тэргүүн байр. “Сүүн цагаан өвөл” тэргүүн байр. “National geographic Мongolia” сэтгүүлээс зарласан “Хотжилт ба хүмүүс” тусгай байр. “Өнгө ба хар цагаан-3” гутгаар байр. “Жендерийн эрх тэгш байдал миний нүдээр” уралдааны тэргүүн байр. “Амрыг эрье” тусгай байр. “Улаанбаатар хотын хөгжил, Бүтээн байгуулалт” уралдааны тусгай байр зэрэг хэдэн арван уралдаанд амжилт гаргаж байв.
Гэрэл зургийн бүтээлээрээ бие даан “Дэл уулын хадны зураг”, “Монгол Улсын одон ба медаль 1924-1992”, “Алтан тэвшт Мөнгөн амсарт Бигэр нутаг”, “Мандан бадарсан Мандах нутаг”, “Мэлмийгээр гийгүүлэгч”, “Монгол орны хадны зураг” зэрэг гэрэл зургийн цомог, “Гэрлээр бичих урлаг 1,2” гэрэл зургийн сурах бичиг зэргийг хэвлүүлж, олонд хүргэжээ. Хамгийн сүүлд буюу 2020 онд “Монголын Гэрэл зургийн Түүхэн товчоо” номыг санаачлан, эмхэтгэн хэвлүүлээд байлаа.
2013 онд бие даасан, бүрэн хэмжээний ”Гэрлээр бичсэн миний Ертөнц” үзэсгэлэнгээ дэлгэсэн. МСНЭ-ийн “Ган үзэгтэн”, МХХ-ийн 2002 оны шилдэг фото сэтгүүлч, Их Монгол-800 жилийн ойн шилдэг фото сэтгүүлч, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, Их Монгол-800 жилийн ойн Чингис медаль, “Үндэсний сэтгүүлзүйн 100” ойн медаль, Соёлын тэргүүний ажилтан, “Алтан гадас” одонгоор шагнуулжээ.
Гэрэл зургийг урлагийн хэмжээнд бүтээсэн уран бүтээлч, олон арван шавь төрүүлсэн мастер багш, фото сэтгүүл зүйн нэрт төлөөлөл болсон эрхэм хүн Та нийт гэрэл зурагчин, сэтгүүлч, хамтран зүтгэгч биднийхээ зүрх сэтгэлд үүрд орших болно. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд, ажлын хамт олонд нь сэтгүүл зүйн салбарын ажил, мэргэжил нэгт нөхдийнхөө өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ
| Гэрэл зурагчин В.Баттулга таалал төгсжээ |
|
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |