НҮБ-ын Хүүхдийн Сан, БНСУ-ын Имарт, ChildFund Korea болон Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын хамтын санхүүжилтээр Баянзүрх Дүүргийн 64-р цэцэрлэгийн шинэ өргөтгөл барилга өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Боловсролын сайд П.Наранбаяр, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Э.Коуасси-Комлан, Имарт (Скай Хайпермаркет ХХК)-ийн Гүйцэтгэх захирал Л.Жавзмаа, Хамтын ажиллагаа хариуцсан захирал Юн Ён Гиль, ChildFund Korea байгууллагын удирдлагууд болон тус сургуулийн багш, төлөөлөгчид оролцлоо. Энэхүү хөрөнгө оруулалт нь зорилтот бүлгийн хүүхдүүдийн хүртээмжийг нэмэгдүүлж, тэдний суралцах, хөгжих эрхийг бодитоор хангах алхам болж байна. Тус барилга ашиглалтанд орсноор БЗД-ийн Хонхор орчимын 115 гаруй хүүхэд энэ хичээлийн жилээс эхлэн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, аюулгүй, хүртээмжтэй орчинд чанартай сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж бүрдэж байна. 1,800 м² талбайд баригдсан 3 давхар барилга нь: • Уужим анги танхим • Дотор тоглоомын орчин • Нарны эрчим хүч • Агааржуулалт, стандартын гал тогоо зэрэг шийдлээр тоноглогдсон бөгөөд уур амьсгалын сорилтыг даван туулах бүтээл болж байна. Энэ төслийг хэрэгжүүлэхэд чин сэтгэл, бодит хөрөнгө оруулалтаар дэмжсэн БНСУ-ын Имарт, мөн Монголын хүүхдийн сайн сайхны төлөө олон жил тууштай ажиллаж ирсэн ChildFund Korea, UNICEF, Боловсролын яам–д гүн талархал илэрхийлье!МОНГОЛ ХҮН ТА 100 НАСЛАГ
.jpg)
| Баянзүрх Дүүрэгт уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй шинэ цэцэрлэг нээлтээ хийлээ |
|
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |