Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр есөн дүүргийн удирдлагатай уулзаж, хот, нийтийн аж ахуйн чиглэлээрх үйл ажиллагаагаа сайжруулах үүрэг даалгавар өглөө. Өнгөрсөн онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дүүргүүд рүү есөн чиг үүргийг шилжүүлсэн. Үүнд зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хог тээвэр, цуглуулалт, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт, гэрэлтүүлэг, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчилгаа, хөшөө дурсгал, усан оргилуурын арчилгаа, нохой, муур устгал зэрэг чиг үүргийг дүүргүүд хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр есөн дүүргийн удирдлагатай хотын дарга уулзахдаа дээрх хүлээж авсан чиг үүргээ чанартай биелүүлэх талаар санал зөвлөмж өглөө. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ нь ойр орчны 50 метр хүртэлх газрын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцдаг. Дүүргүүд болон ААНБ хамтарч, хуучны орон сууцны барилгуудын өнгө үзэмжийг сайжруулж, гадна фасадын шинэчлэл хийхийг хотын дарга Х.Нямбаатар уулзалтаар онцоллоо. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн “Дөлгөөн нуур” орчимд байрлах ЕБ-ын 4 дүгээр сургуулийн ойролцоох хуучны орон сууцны барилгын үзэмжийг сайжруулахыг онцгойлон үүрэг болгов. Хоёрт, дүүргүүдийн ногоон байгууламжийн арчилгааны зардлыг төсвийн тодотголоор нэмэгдүүлсэн. Ногоон байгууламжийн арчилгаа, цэвэрлэгээг мөн чанаржуулах нь зүйтэй. Гуравт, эзэнгүй нохой, муурын устгалд анхаарахыг санууллаа. Ойн бүсээс гадна хотын гол, гудамж талбай, орон сууцны хороолол дунд эзэнгүй нохой, муур олширч байгааг цэгцлэхийг үүрэг болголоо. Дөрөвт, нийслэлээс ирэх таван жилд хог хаягдлын менежментийг сайжруулах төлөвлөгөөг баталж, хог ялган ангилахыг хэвшүүлнэ. Тиймээс хороод хог тээвэрлэлтээ чанаржуулж, хог хаягдлаа цаг тухайд нь тээвэрлэж хэвшихийг санал болголоо. Үүрэг даалгаврын биелэлтийг хотын дарга Х.Нямбаатар биечлэн явж шалгана гэдгээ уулзалтын төгсгөлд хэлсэн юм.
| Хуучны орон сууцны үзэмжийг сайжруулж, цэвэрлэгээ, ногоон байгууламжаа чанаржуулахыг үүрэг болгов |
|
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |