• Өнөөдөр 2025-08-02

Иргэдийг 250 гаруй удаагийн үйлдлээр залилсан байж болзошгүй этгээдийг баривчиллаа

2025-08-01,   446

Цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан сэжигтэй этгээдийг өчигдөр буюу долдугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байр түрээслэн орогнож байхад нь баривчилж, шалгалтын ажиллагаа явуулж байна.
 
Дээрх этгээд нь цахим орчинд “Байр түрээслүүлнэ”, “Чингэлэг зарна” гэх мэт хуурамч зар байршуулан бусдыг залилсан байх бөгөөд урьдчилсан байдлаар 250 орчим удаагийн үйлдэл тогтоогдоод байна.
 
Иргэн та цахим орчинд нийтлэгдсэн, эх сурвалж тодорхойгүй зар, мэдээллүүдийн бодит эсэхийг шалгах, сэжигтэй санагдсан тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ үү.

Иргэдийг 250 гаруй удаагийн үйлдлээр залилсан байж болзошгүй этгээдийг баривчиллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188