• Өнөөдөр 2025-08-02

ХӨСҮТ: 0-4 насны 2884 хүүхэд улаанбурханаар өвджээ

2025-08-01,   116

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны наймдугаар сарын 1-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13031  болжээ.
 
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа-59 хүн
Хөнгөн – 4
Дунд – 52
Хүнд – 3 нөхцөл байдалтай байна.
Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн  12890, гэрээр эмчлүүлж буй  72, нас барсан 10 болжээ. Харин хавьтал болсон нийт 96119  хүн байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4972 хүрсэн байна. Мөн 0-4 насны 2884, 5-9 насны 1665 хүүхэд улаанбурханаар өвджээ.
 
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.

ХӨСҮТ: 0-4 насны 2884 хүүхэд улаанбурханаар өвджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188