Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай удирдан явуулж, өмнөх зөвлөгөөнөөр өгсөн 28 үүрэг даалгаврын дундаж хэрэгжилт 77.6 хувьтай байгааг танилцууллаа. 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл долдугаар сарын 21-ний байдлаар 53.7 хувьтай байна. Энэ хүрээнд нийслэлд 13.5 км дулааны шугам сүлжээг шинэчилж байгаа бөгөөд ажлын явц 52 хувьтай, авто зам засвар шинэчлэлийн ажил 60 хувьтай үргэлжилж байна. Он дамжин 31 байршилд 80.5 км авто зам, Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 8 байршилд 12 км, Дэлхийн банкны санхүүжилтээр 2 байршилд 8.4 км буюу нийт 100.9 км авто зам барихаар төлөвлөжээ. Үүнээс гадна угсармал орон сууцны 205 блокийг дулаалахаар төлөвлөж, 21 блокт тендер зарлаад байна. Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны 5000 өрхийг энэ онд хийн халаагуурт шилжүүлнэ. Мөн нийтийн эзэмшлийн 42 ширхэг лифт шинэчлэх ажил 50 хувьтай, явган хүний 54.2 км урт, 199 мянган м.кв талбайн тохижилтын 13 төсөл хэрэгжиж байна. Үүнээс хоёр нь гэрээний шатанд байна. Боловсролын салбарт 139 төсөл хэрэгжиж байгаагаас энэ оны долдугаар сарын байдлаар 15 барилга ашиглалтад орсон байна. Үүнд дөрвөн сургууль, зургаан цэцэрлэг, дөрвөн сургууль-цэцэрлэгийн цогцолбор, нэг спорт заал багтжээ.

Шуурхай зөвлөгөөнөөр:
Өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангаж, замын тэмдэг тэмдэглэгээг есдүгээр сарын 1-ний дотор гүйцэтгэх.
Цахилгаан, дулаан, шугам сүлжээний засварын хөрөнгө оруулалтын тооцоог шуурхай гаргаж танилцуулах.
Халтиргаа гулгааг арилгах тусгай зориулалтын бодис, элс, давсыг нөөцөлж, агуулах сав бэлтгэх.
Хуучирсан халаалтын систем, гадна инженерийн шугам сүлжээг засварлаж, тогтмол хяналт тавих.
Явган болон авто замын бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.

| НИЙСЛЭЛИЙН 2025-2026 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 53.7 ХУВЬТАЙ БАЙНА |
|
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |