Амралт зугаалгын улирал ид үргэлжилж буй энэ үед гол мөрөн, нуур цөөрмийн орчимд аялах иргэдийн тоо нэмэгдэж, үүний зэрэгцээ усны осол, эндэгдлийн тоо ч дагаад өсөх хандлагатай байна. Онцгой байдлын байгууллагын мэдээлснээр усны ослын гол шалтгаан нь:
Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих,
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орох,
Зориулалтын бус хөвөгч хэрэгсэл (хийлдэг гудас, хөвөгч тоглоом) ашиглах зэрэгтэй шууд холбоотой ажээ.
Мөн хэдэн жилийн өмнө ийм нэг үйл явдал болсныг эргэн сануулъя. Өгий нууранд хоёр охин аавын хамт хийлдэг завьтай явж байв. Гэтэл гэнэт салхи хүчтэй салхилж, завийг нуурын гүн хэсэг рүү эргүүлж орхижээ. Аав нь завиа эрэг рүү хамаг чадлаараа сэлүүрдсэн ч ямар ч үр дүн гарсангүй. Аврал эрж, ойр орчим дахь хүмүүс рүү “Авраарай” хэмээн гараа даллатал өнөөдүүл нь завь салхинд туугдан явааг мэдэлгүй, мэнд мэдэж байна хэмээн андууран, хариу даллан зогссон гэдэг. Азаар хийлдэг завь аюултай, салхи эргэхэд л хөмрөх эрсдэлтэйг мэдэх хашир эр үүнийг анзаарч, эргэн тойрны хүмүүстээ онцгой байдлын алба руу залгахыг сануулаад, өөрөө харин ойролцоох моторт завьтай хүнээс тусламж хүсэхээр явжээ. Завьчинд болсон явдлыг хэлэн гурвуул завиа асаан хийлдэг завийг хамгийн сүүлд харсан зүг рүү хамаг хурдаараа явлаа. Гэтэл тэр газар нь хэн ч, юу ч байсангүй. Нэгэнт хожимдож хэмээн бодож ахуйд завьчин “Тээр тэнд сүмийгээд, завь байх шиг байна” гэх зүгт харвал хийлдэг завь салхинд туугдсаар хэдийн нуурын голд хүрсэн байв. Аав охин гурав үнхэлцгээ хагартал айсан байдалтай, аав нь хэрэг бишидвэл хэмээн хоёр охиндоо аврах хантааз өмсүүлж, өөрөө хантаазгүй байж байсан гэдэг. Аврагчдыг хараад аав охин гурав бөөн баяр болж, өнөөх эр ч гурван хүний алтан амь аварчээ. Эндээс хийлдэг завь маш аюултай, салхи хүчтэй эргэвэл хэдхэн хормын дотор хүний амь эрсдэх боломжтой бэлхнээ харж болно.
“Intex” хийлдэг завийг зөв, аюулгүй ашиглах зөвлөмж
Иргэдийн дунд өргөн хэрэглэгддэг “Intex” маркийн хийлдэг завь нь аврах хэрэгсэл биш, усны тээвэрлэлтэд зориулагдаагүй, зөвхөн эргийн хамгаалалт бүхий газарт буюу жижиг нуур, цөөрөм, гүехэн булан тохойд ашиглах зориулалттай гэдгийг онцлох нь зүйтэй. Завь ашиглах усны орчин нь:
Салхины хурд 4 м/сек-ээс хэтрэхгүй,
Давлагааны өндөр 0.3 м-ээс хэтрэхгүй байх шаардлагатай.
Анхаарах болон хориглох зүйлс:
Хийлдэг завь нь аврах завь биш бөгөөд авралтын зориулалтаар ашиглаж болохгүй;
Шумбалтад ашиглах, өөр тээврийн хэрэгслээр чирэхийг хориглоно;
Завийг ашиглахаас өмнө гарын авлагатай сайтар танилцаж, аюулгүй ажиллагааны заавар мөрдөх;
Завийг хийлсний дараа бүрэн бүтэн эсэхийг шалгах;
Завины даацыг хэтрүүлэхгүй байх;
Бүх зорчигч аврах хантаазтай байх ёстой;
Завин дээр тэнцвэргүй байрлал үүсгэхгүйгээр зорчигчдыг жигд хуваарилан суулгах;
Хөдөлгөөнд оролцох үед босох, суудал солих зэргээр тэнцвэр алдагдуулах үйлдэл хийхгүй байх;
Завийг эзэнгүйгээр усны эрэг орчимд орхихгүй байх;
Цоорсон, урагдсан завийг ашиглахгүй байх;
Хурц үзүүртэй зүйл, химийн бодисын ойролцоо завийг байлгахгүй байх;
Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ завь жолоодохгүй байх;
Цаг агаарын байдал гэнэт өөрчлөгдөх эрсдэлтэй тул завьтай аяллаа аль болох эрэгт ойрхон, богино хугацаанд хийх;
Тухайн орон нутгийн захиргааны гаргасан зохицуулалт, шийдвэрүүдийг мөрдөх;
Усан замын тээврийн тухай хууль болон холбогдох дүрэм журмыг баримтлах;
| ХИЙЛДЭГ ЗАВИАР ЗУГААЛАХДАА АНХААРАХ ЗҮЙЛС |
|
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |