• Өнөөдөр 2025-07-26

ФИЗИКИЙН ОЛОН УЛСЫН 55-Р ОЛИМПИАДААС МОНГОЛЫН БАГ 2 МӨНГӨ, 3 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2025-07-25,   235

 
Франц Улсын нийслэл Парис хотноо энэ сарын 20-28-ний өдрүүдэд зохион байгуулсан олон улсын Физикийн 55 дүгээр олимпиадын хаалтын үйл ажиллагаа болж, шилдэг оролцогчдоо шагнаж урамшууллаа. Монгол Улсыг төлөөлөн оролцсон таван сурагч медалийн болзол хангаж, дараах амжилт гаргав. Үүнд 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж, бүтэн багаараа медаль авсан нь манай улсын хувьд бахархам амжилт боллоо. 
Өмнө нь Монголын баг 2014 онд Казахстан, 2017 онд Индонезийн олон улсын олимпиадаас тус бүр хоёр мөнгөн медаль авч байсан бол энэ жилийн дундаж оноо өмнөхөөс ахисан, амжилт сайжирсан үзүүлэлттэй болжээ. Мөн сүүлийн гурван жил дараалан мөнгөн медаль тасралтгүй авсан. Багш, дасгалжуулагчдын хэлснээр цаашид сурагчид цагийн хуваарилалт, гүйцэтгэлийн хурд дээрээ ахиц гаргавал илүү өндөр амжилт үзүүлэх боломжтой гэжээ. Хүрэл медалийн босго 15 оноо байсан бол манай сурагчид хүрэл медальдаа 19 болон түүнээс дээш оноо авч тэнцсэн байна.
Медаль хүртсэн сурагчид:
Мөнгөн медаль Гүрбазарын Батбаяр (МУИС-ийн харьяа ЕБС, 12-р анги)
Мөнгөн медаль Эрхэмбаярын Ичинбат (МУИС-ийн харьяа ЕБС, 11-р анги)
Хүрэл медаль Мөнхтулгын Мөнх-Оргил (1 дүгээр сургууль, 11-р анги)
Хүрэл медаль Ганболдын Азжаргал (Сант сургууль, 12-р анги)
Хүрэл медаль Дэлгэрсайханы Энхтөгс (Абсолют-Элит сургууль, 11-р анги)
 

ФИЗИКИЙН ОЛОН УЛСЫН 55-Р ОЛИМПИАДААС МОНГОЛЫН БАГ 2 МӨНГӨ, 3 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188