УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлутын санаачилгаар Батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүний нийгмийн хамгааллыг сайжруулах бодлогын хүрээнд өнөөдөр нийт 100 орчим алба хаагчдад орон сууцны урьдчилгаа 20 сая төгрөгийг олгох “Батламж”-ийг гардуулан өглөө.
Тус хөтөлбөр нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэрэгжүүлж буй “Хүн төвтэй төр” нийгмийн хамгааллын шинэчлэл, Монгол Улсын Засгийн газраас баримталж буй хүний хөгжлийг дээдэлсэн “Хүн төвтэй бодлого”, Батлан хамгаалахын сайд Д.Батлутын Зэвсэгт хүчний офицер, ахлагч, ажилтан, албан хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулахаар дэвшүүлсэн бодлогын хүрээнд хийгдэж буй 3 багц арга хэмжээний нэг юм. Батлан хамгаалахын сайд Д.Батлут “Улсын хөгжил, салбарын хөгжлийг ярья гэвэл эхлээд хүний хөгжлийг ярих ёстой. Хүний хөгжил ярихын үндэс суурь нь нийгмийн хамгааллын асуудал мөн. Батлан хамгаалахын сайдаар томилогдохдоо, та бүхэнд “Шинэ Засгийн газраас баримталж буй хүний хөгжлийг дээдэлсэн "ХҮН ТӨВТЭЙ БОДЛОГО”-ын хүрээнд алба хаагчдыг чадавхжуулах, тэдний нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлнэ” хэмээн танилцуулж байсан бол өнөөдөр эхнээсээ ажил хэрэг болж байна. Энэхүү хөтөлбөрийг эхлүүлэхэд “Би биш бид” уриан дор БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд нэг баг болж, хамтын шийдвэрээр санаачилгатай ажилласны үр дүн байлаа” гэв. Цаашид батлан хамгаалахын салбарын бие бүрэлдэхүүний нийгмийн хамгааллыг сайжруулах хөтөлбөр нь зөвхөн орон сууцны урьдчилгаанаас гадна, ипотекийн зээлийн шаардлага хангасан ажилтан алба хаагчдад хүлээлт үүсгэлгүйгээр хамрагдахад дэмжлэг үзүүлэх, өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй алба хаагчийн гэр бүлд “Тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр”-үүдээр үргэлжлэх юм. Өнөөдрийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, БХЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Ч.Гандирваа тэргүүтэй удирдлага, алба хаагчид оролцсон юм.
.jpg)
.jpg)
| БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ЗАРИМ АЛБА ХААГЧДАД ОРОН СУУЦНЫ УРЬДЧИЛГАА БҮРДҮҮЛЭХЭД 20 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |