Амралтын өдрүүдэд зүгээр л гэртээ суухаас уйдсан уу? Шинэ мэдлэг, сонирхолтой туршлага, түүх соёлоор аялах хүсэлтэй бол музейн хаалгыг тогшоод үзэх цаг иржээ. Сүүлийн жилүүдэд хотынхон амралтаараа зөвхөн алжаалаа тайлахаас гадна оюунаа тэлэхийг эрэлхийлэх нь эрс нэмэгджээ. Тиймээс бид Улаанбаатарын төвд байрлах хамгийн сонирхолтой музейнүүдээр зорчиж, үзмэрийн онцлог, хүмүүсийн сэтгэгдлийг газар дээрээс нь сурвалжиллаа.

ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ
2022 онд ашиглалтад орсон энэхүү ес нь давхар орчин үеийн музейд арван мянга гаруй үзмэр хадгалагдаж байна. Хүннү гүрнээс эхлээд Их Монгол Улс, эзэнт гүрний түүхийг цаг үеэр нь үзүүлэх өрөөнүүдтэй. Орчин үеийн шийдэлтэй дотоод зохион байгуулалт, QR код, нэмэгдсэн бодит байдал зэрэг дэвшилтэт технологи ашигласан нь онцлог. Түүхэн ховор олдворууд, хаад язгууртны хэрэглэж байсан эдлэл, зэр зэвсэг, бичиг судрыг ойроос харах боломжтой. Виртуал болон интерактив үзмэрүүдтэй, хүүхэд ба насанд хүрэгчдэд аль алинд нь сонирхолтой. Англи, монгол хэлтэй хөтөч үйлчилгээ, сургалт, түр үзэсгэлэн тогтмол зохион байгуулдаг.
Тасалбарын үнэ:
Том хүн – 30.000
Оюутан, ахлах ангийн сурагч -15,000
0-16 насны хүүхэдүнэгүй
Фото зураг авах эрх - 50.000
Цагийн хуваарь
Зуны улиралд 09:00-18:00, өвөл 09:00-17:00 хүртэл ажилдаг.
Мягмар гарагт амарна.
![]()
БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙ
Улаанбаатар хотын өмнөд захад сүндэрлэсэн Богд хааны ордон музей нь Монголын түүх, шашин, соёлыг нэг дор багтаасан хосгүй цогцолбор юм. 1893-1903 оны хооронд баригдсан энэхүү ордон нь Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын өвлийн ордныг өнөөдөр хүртэл бүрэн бүтнээр нь хадгалж, олон нийтэд дэлгэн үзүүлсээр байна. Өвлийн ордон, зургаан сүм, амгалан хаалга зэрэг 20 гаруй барилгаас бүрдэх тус музейд найман мянга гаруй ховор нандин үзмэр хадгалагдаж буй. Энд хааны хэрэглэж байсан эдлэл хэрэгсэл, хувцас, тавилгаас гадна олон төрлийн ан амьтдын чихмэл, буддын шашны ховор бүтээлүүд бий. Монголын хаант төрийн ахуй амьдрал, шашин урлагийг нэг дороос харах боломжтой. Анхны хааны ордон музейн нэг гэдэг утгаараа түүхэн ач холбогдол өндөр ховор амьтдын чихмэл, урлал, түүхэн бичиг баримт гээд музей бүрт байхгүй өвөрмөц үзмэрүүдтэй.
Тасалбарын үнэ
Том хүн -8.000
Оюутан - 3.000
0-16 насны хүүхэд үнэгүй
Фото зураг авах - 25.000 - 50.000 (сонголтоос хамаарна)
Видео бичлэг хийх - 70.000
Цагийн хуваарь
Зуны улиралд өдөр бүр 09:00-20:00
Өвлийн улиралд 10:00-17:00
Мягмар, Лхагва гарагт амарна.

БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ
Улаанбаатар хотын төвд орших Монголын Байгалийн түүхийн музей нь байгаль орчин, түүний амьтан, ургамал, чулуужсан олдвор зэрэг олон мянган үзмэрээр Монгол орны байгалийн өвөрмөц онцлогийг тольдох боломж олгодог үндэсний хэмжээний томоохон музей юм. Музей нь 1924 онд байгуулагдсан бөгөөд Монгол орны байгалийн олон салбарт хамаарах судалгаа, цуглуулга, хадгалалт, үзүүлэлт хийдэг хамгийн эртний мэргэжлийн төв юм. Палеонтологи, геологи, ботаник, зоологи, хүний судлал зэрэг чиглэлээр 10,000 гаруй үзмэртэй бөгөөд тэдгээрийн дотор ховор олдвор, чулуужсан амьтдын яс, чулуужсан мод зэрэг үнэтэй үзмэрүүд бий. Үзэсгэлэнгийн танхимууд нь байгалийн гаралтай чулуужсан олдвор, эртний амьтад, орчин үеийн ургамал амьтдын төрөл зүйл, Монгол орны газарзүйн бүтэц зэрэг сэдвүүдийг хамардаг. Монгол орны чулуужсан амьтад, тухайлбал, тираннозаврын олдворууд болон Мезозойн үеийн амьтдын олдворыг үзэх боломжтой.
Том хүн - 5.000
Оюутан, сурагч - 3.000
6-аас доош насны хүүхэд үнэгүй.
Фото зураг авах эрх - тусгай зөвшөөрөл шаардлагатай, нэмэлт төлбөртэй.
Цагийн хуваарь
Даваа гарагаас Бямба гараг хүртэл 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Ням гарагт амарна.

УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙ
Улаанбаатар хотын төвд орших Хотын музей нь нийслэлийн түүх, хөгжлийн замнал, соёл, уламжлалыг дэлгэн харуулдаг чухал музей бөгөөд хотын амьдрал, өнгө төрхийг мэдрэхэд хамгийн тохиромжтой газар юм. Улаанбаатар хотын үүсэл, хөгжлийн түүхийг үе үеийн гэрэл зураг, баримт бичиг, эд өлгийн зүйлсээр дамжуулан харуулдаг. Хотын хуучин болон шинэ үеийн соёл, хот байгуулалт, архитектурын талаарх үзмэрүүдтэй. Нийтийн тээвэр, хүн амын амьдрал, худалдаа үйлчилгээ, баяр ёслолын уламжлал зэрэг олон талт сэдвээр үзэсгэлэн гаргадаг. Хотынхоо соёл түүхийг нэг дороос танин мэдэх боломжтой цорын ганц музей. Улаанбаатар хотын хуучин гэрэл зураг, хуучны барилга байгууламжийн загварууд, хотын хөгжилтэй холбоотой сонирхолтой үзмэрүүд. Иргэдэд зориулсан танин мэдэхүйн сургалт, лекц, арга хэмжээ тогтмол зохион байгуулагддаг. Зарим үзмэрүүд нь интерактив, орчин үеийн технологиор баяжуулсан.
Тасалбарын үнэ:
Том хүн - 5.000
Оюутан - 2.500
Хүүхэд үнэгүй
Цагийн хуваарь
Даваа гарагаас Баасан гараг хүртэл 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Амралтын өдөр буюу бямба, ням гарагт амарна.
| ТАНИЛЦ: Амралтаараа үзэх музей |
|
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |