• Өнөөдөр 2025-07-23

“GOLDEN” ДУУ BILLBOARD HOT 100-ЫН ТАВД БИЧИГДЭЖ ШИНЭ АМЖИЛТЫГ ТОГТООЛОО

2025-07-22,   146

Өмнөд Солонгосын шинэ залуу охидын хамтлаг HUNTR/X олон улсын хөгжмийн ертөнцөд шинэ рекорд тогтоолоо.
Тэдний сүүлд гаргасан “Golden” нэртэй сингл АНУ-ын алдартай Billboard Hot 100 чартад энэ долоо хоногт 5-р байрт эрэмбэлэгдсэн байна. Энэ нь зөвхөн тус хамтлагийн хувьд төдийгүй бүхэл бүтэн К‑попын түүхэнд томоохон амжилт болжээ. Энэ чартад хамгийн өндөр байрт жагсаж байсан К‑поп охидын хамтлаг бол BLACKPINK байсан бөгөөд тэдний “Ice Cream” болон “Pink Venom” зэрэг хит дуунууд нь тус чартад дээгүүр бичигдэж байсан. Харин HUNTR/X-ийн энэхүү амжилт BLACKPINK-ийн рекордыг эвдэж, К‑поп охидын хамтлагийн дээд үзүүлэлтийг шинэчилж байна. Шинэ хамтлаг гарч ирээд богино хугацаанд ийнхүү дэлхийн хөгжмийн зах зээлд хүчтэй нөлөө үзүүлжээ. 
“Golden” дуу нь гараад хэдхэн долоо хоногийн дотор TikTok, YouTube, Spotify зэрэг олон платформоор түгэн тархаж, сая сая сонсогчийн сонорыг татжээ. Мэргэжилтнүүд HUNTR/X-ийн энэхүү амжилт нь К‑поп салбарын олон улсын өрсөлдөөн улам ширүүсэж, шинэ үеийн хамтлагуудын дуулиан тарьж буйг харуулсан бодит жишээ болж байна гэжээ.
 
 


“GOLDEN” ДУУ BILLBOARD HOT 100-ЫН ТАВД БИЧИГДЭЖ ШИНЭ АМЖИЛТЫГ ТОГТООЛОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188