• Өнөөдөр 2025-07-22

ЦУОШГ: Үерийн аюул нэмэгдэж, гандуу байдал газар авч байна

2025-07-22,   115

Энэ оны долдугаар сарын 20-ны байдлаар улсын хэмжээнд бэлчээрийн ургамлын ургалтын байдал 37 хувийн гантай байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тодруулбал Дархан, Сэлэнгэ, Төв аймгуудад энэ зун хур тунадас бага орох төлөвтэй байгаа бөгөөд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Өвөрхангай аймгийн зарим хэсгээр гандуу байдал ажиглагдаж байна. Өмнөх жилийн үеийн үзүүлэлттэй харьцуулахад тариалангийн бүс нутгуудаар ургац багасах төлөвтэй байгаа бол говийн бүс нутгуудаар ургац ахиу байх хандлагатай аж. Тиймээс иргэд, малчид, тариаланчдыг ган гачигт бэлэн байж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг ЦУОШГ-аас анхаарууллаа.
Улаанбаатар хотод болон төвийн бүсийн ихэнх гол мөрөн үерийн түвшин давсан байна. Цаашид орох хур тунадасны хэмжээнээс шалтгаалан жижиг гол, хуурай сайраар урсгал нэмэгдэж, сүйтгэл ихсэх эрсдэлтэйг мэргэжлийн байгууллага сануулж байна. Голын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх магадлалтай тул иргэдийг гол ус руу орохгүй байх, эрэг хөвөө дагаж буухгүй байхыг уриалжээ. Мөн голын ай сав орчимд оршин суудаг иргэдийг үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхийг сэрэмжлүүлж байна.

ЦУОШГ: Үерийн аюул нэмэгдэж, гандуу байдал газар авч байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188