ОБЕГ-аас ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар танилцуулж байна. Энэ үеэр УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү мэдээлэл өглөө.
Тэрбээр “Энэ жилийн цас бага орсон, нийт нутгаар хуурайшилт ихтэй байгаатай холбоотойгоор шар өвс, ой хээрийн түймрийн дуудлага олон бүртгэгдэж байна. Өнөөдрийн байдлаар 12 аймгийн 52 сум, нийслэлийн хоёр дүүрэгт нийт 76 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн байна. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал 40.7 хувь, таван жилийн дунджаар 38 хувь өссөн үзүүлэлтэй байна. Нийт бүртгэгдсэн ой хээрийн түймрийн 70 орчим хувь нь ил задгай орхисон гал, тамхины цог, үнс, машины яндангийн цог зэргээс гарсан гэдэг нь тогтоогдсон. Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 28-ний өдөр таван гал түймрийн дуудлага бүртгэгдсэн. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагаан нуур, Хэнтий аймгийн Батширээт, Дорноговь аймгийн Иххэт, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт Богд ууланд түймрийн дуудлага ирсэн. Хэнтий аймгийн Батширээт, Дорноговь аймгийн Иххэт суманд гарсан түймрийг бүрэн унтраасан. Богд ууланд гарсан түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна. Ер нь бүрэн унтраасан гэж ойлгож болно. Холбогдох мэргэжлийн байгуулга түймрийн голомтод шалгах ажиллагаа явуулж байгаа. Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагаан нуур суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна. Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ тэргүүтэй ойролцоо аймгийн Онцгой байдлын байгууллага, сумын мэргэжлийн анги, сайн дурын бүлгүүд ажиллаж байсан бол нэмэлтээр үндэсний аврах багийн 30 хүнтэй гурван бүлэг очсон. Булган аймгийн Хангал суманд дөрөвдүгээр сарын 26-нд гарсан түймрийн цурамд оруулсан. Цурмыг манаж бүрэн унтраах ажлыг хийж байна. Зүүнбүрэн суманд гарсан түймрийн үеэр дөрвөн гэр, 10 өвөлжөөний хашаа, нэг трактор шатсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан. Ойрын өдрүүдэд хүчтэй салхи шуургатай өдрүүд үргэлжлэх тул ОБЕГ-аас гаргасан зөвлөмжийн дагуу ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлнэ үү.
| Т.БАЯРХҮҮ: Хэнтий аймгийн Батширээт, Дорноговь аймгийн Иххэт суманд гарсан түймрийг бүрэн унтраасан |
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 4.6 жилийн хорих ял оноолоо
2026-09-28 18:30:31
Жүдочид Азийн наадмыг Нагояа хотыг зорилоо
2026-09-28 16:06:50
Өвөр Монголын бүх аймаг, хотуудыг 2030 онд хурдны төмөр замаар холбоно
2026-09-28 16:01:15
Засгийн газраас 2027 онд спортын салбарын ажилтнуудын цалинг нэмнэ гэлээ
2026-09-28 15:12:54
АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв салбарын ажлыг эрчимжүүлэх үүрэг өгчээ
2026-09-28 14:40:39
“Увс-2026” сургалтын үр дүн болон “Говийн чоно-2028” сургуулийн бэлтгэлийг хэлэлцжээ
2026-09-28 14:23:20
Өнгөрсөн долоо хоногт 74 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-09-28 13:53:02
Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад оржээ
2026-09-28 12:58:44
Казахстаны тэмцээнээс Б.Далайцэрэн алт, А.Даваабаатар хүрэл медаль хүртжээ
2026-09-28 12:01:06
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 21 хэрэг бүртгэгджээ
2026-09-28 10:01:36
“Мах Импэкс” ХК-ийн “Frankfurter” зайдас “Ард түмний хүнс”-ээр шалгарлаа
2026-09-28 09:38:46
Пара жүдо бөхийн баг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2026-09-28 07:53:16
Б.Хонгорзул Азийн наадамд VIII байрт оров
2026-09-28 07:35:44
Эрэгтэй баг дэлхийн шатрын олимпиадын "B" Category-д мөнгөн медаль хүртлээ
2026-09-28 07:20:00
2026-09-28 07:10:00
2026-09-28 07:05:00
О.ХАНГАЙ АВАРГА ТҮРҮҮЛЖ, Б.ЗОРИГТБААТАР ХАРЦАГА ҮЗҮҮРЛЭЛЭЭ
2026-09-28 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ. Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-28 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өнгө зүс доройтно, Балжинням, Дашням давхарласан өдөр
2026-09-28 06:00:00
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЖЭЭ
2026-09-27 15:15:44
Т.Эрдэнэхүү АНУ-ын “Mr. Olympia” тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-09-27 15:02:23
АВТО ЗАМЫН БООМТООР 677 КГ БӨХӨНГИЙН ЭВЭР НУУЖ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ
2026-09-27 14:56:41
“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН 27 ДАХЬ ЖИЛДЭЭ БОЛЖЭЭ
2026-09-27 14:51:05
ГАЛ ТҮЙМРИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ НАР СУРГАЛТАД ХАМРАГДЖЭЭ
2026-09-27 14:24:53
М.Нандинцэцэг мэргэжлийн рингэнд анхны ялалтаа байгуулав
2026-09-27 12:23:04
Монголын баг, Австрийн багийг арав дахь өрөгт 2.5: 1.5-аар буулган авлаа
2026-09-27 09:57:40
Монгол Улс анх удаа өргөн, нарийн цариг огтлолцох бүтээн байгуулалтыг эхлүүллээ
2026-09-27 09:23:44
Манай шатрын эмэгтэй баг, Польшийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-27 09:01:12
2026-09-27 08:25:31
С.Номин-Од 54 жилийн өмнөх Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов
2026-09-27 07:10:00
Х.Билгүүнсайхан “АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадмын шигшээ наймд үлдлээ
2026-09-27 07:05:00
Чөлөөтийнхөн “АЙЧИ-НАГОЯ 2026” Азийн наамдыг зорилоо
2026-09-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |