Аргын тооллын: 2025 оны нэгдүгээр сарын 16, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 8:36-17:28
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Барилдлага: Хүчин төгсөхийн барилдлагатай өдөр
Бархасбадь гараг. Билгийн тооллын 18,
Суудал: Уул. Их морь одтой, хөхөгчин тахиа өдөр.
Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй |
|