• Өнөөдөр 2024-11-08

Нийслэлийн цэрэг татлага аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд болно

2024-10-15,   116

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны II ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулна. Нийслэлийн есөн  дүүргийн цэрэг татлагын байрууд:
 
-Баянгол дүүрэг 96 дугаар сургууль;
 
-Баянзүрх дүүрэг 14 дүгээр сургууль;
 
-Сүхбаатар дүүрэг 3 дугаар сургууль;
 
-Сонгинохайрхан дүүрэг 83 дугаар сургууль;
 
-Чингэлтэй дүүрэг 5 дугаар сургууль;
 
-Хан-Уул дүүрэг 34 дүгээр сургууль;
 
-Налайх дүүрэг Политехник коллеж;
 
-Багануур дүүрэг Гүн галуутай цогцолбор сургууль;
 
-Багахангай дүүрэг Хангай цогцолбор сургууль дээр тус тус цэрэг татлагыг зохион байгуулна. Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, 2% цээж зурагтай дүүргийнхээ цэрэг татлагын байранд ирэхийг анхаарна уу.
 
Иргэн таныг иргэний цэргийн үүргээ биелүүлж ээлжит цэрэг татлагад идэвхтэй хамрагдахыг НЗДТГ-ын Цэргийн штабаас уриалж байна. 

Нийслэлийн цэрэг татлага аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188