Баянзүрх дүүргийн долдугаар хороонд Дүүргийн төсвөөр долоо, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гурав, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нэг, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр ажил тус тус хийгдэнэ. Тухайн ажлын байршил болон ерөнхий мэдээллийг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр хорооны иргэдэд танилцуулж, зарим тохижилт бүтээн байгуулалтын ажил дээр санал авлаа.
58 байрны зүүн талд авто зогсоол байгуулах, тухайн байршилаас 115 дугаар байр хүртэл авто зам хийх саналыг иргэд дэмжлээ. Мөн бусад ажлыг хийхдээ нэн тэргүүнд оршин суугчдын саналыг хүлээн авч, тусгах хэрэгтэйг хорооны засаг даргад энэ үеэр хэлсэн юм.

Баянзүрх дүүргийн долдугаар хороонд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдан борлуулдаг аж ахуй нэгжүүд олон байдаг. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд ил задгай бие засах, оршин суугчдын тав тухыг алдагдуулах зэрэг олон асуудал гаргадаг. Иймд дээрх асуудлыг шийдэж өгөхийг хүссэн. Иргэдээс ирүүлж буй санал хүсэлтүүдийг хүлээн авч, цаашид тодорхой ажил зохион байгуулна. Мөн удахгүй хийгдэж эхлэх тохижилт, бүтээн байгуулалтын ажил дээр санал авч, тусгаж ажиллана гэдгийг хэллээ.
| Баянзүрх дүүргийн долдугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ |
|
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |