Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд өнөөдөр БНХАУ-ын Бээжин хотын Зам, харилцааны их сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Зам, тээврийн хөгжлийн яамны ТНБД С.Батболд Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Зам тээврийн салбарт хэрэгжиж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүд, бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг уулзалтын эхэнд хүргээд, "SCHOLARSHIP ROAD 2023" зам тээврийн салбарын боловсон хүчин бэлтгэх тэтгэлэгт хөтөлбөр, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Уулзалтаар талууд зам тээврийн салбарын эрэлттэй мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахаас гадна Монгол, Хятад хоёр орны оюутан залуусыг харилцан туршлага судлуулж, үйлдвэрлэлийн дадлага хийх боломж нөхцөлийг бүрдүүлэх, цаашлаад мэргэжил дээшлүүлэх, багш солилцооны хөтөлбөр зэргийг хэрэгжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.
Энэ удаад "Scholarship road 2023" зам тээврийн салбарын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд тус сургуульд нийт 60 Монгол оюутныг элсүүлэхээр болсон. Элсэлтийн бүртгэл 2023 оны зургаадугаар сарын 12-19-ний хооронд долоо хоногийн хугацаанд нээлттэй зарлагдаж, өнөөдөр буюу 2023 оны зургаадугаар сарын 19-ний 18 цагт бүртгэл хаагдах юм.
Дээрх хугацаанд нийт хоёр мянга гаруй хүүхэд,залуус тэтгэлгийн мэдээллийг авсан төдийгүй бүртгэлийн хугацааг сунгах хүсэлтийг ирүүлжээ. Талууд уулзалтаар оюутан, залуусаас ирүүлсэн дээрх хүсэлтийг харгалзан үзээд, бүртгэлийн хугацааг дахин сунгах шийдвэрийг гаргалаа.
Тодруулбал, бүртгэл энэ сарын 30-ний өдрийг дуустал үргэлжлэхээр боллоо.
Мөн хөдөө, орон нутгаас тус сургуульд элсэх хүсэлтэй оюутан, сурагчид ярилцлагадаа цахимаар оролцох боломжийг бүрдүүлэхээр талууд ярилцлаа. Бээжин хотын Зам, харилцааны их сургуульд 1996 онд анхны монгол оюутан элсэн суралцаж байсан бөгөөд Монголын зам, тээврийн салбарт шаардлагатай боловсон хүчин бэлтгэх, хамтран ажиллах чиглэлээр тус сургуультай 2012 онд хамтран ажиллах тухай санамж бичиг, 2013 онд хамтын ажиллагааны тухай гэрээг тус тус байгуулж байсан юм. "Scholarship road 2023" зам, тээврийн салбарын тэтгэлэгт хөтөлбөрийн эхний бодит үр дүн ийнхүү гарч, маргааш буюу 2023 оны зургаадугаар сарын 20-ний өдөр тус сургуульд элсэн суралцахаар бүртгүүлсэн эхний ээлжийн оюутан залуус хуваарийн дагуу ярилцлагаа эхлүүлнэ ээ.
| Бээжин хотын зам, харилцааны их сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ |
|
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |