Мал эмнэлгийн салбарын бизнес эрхлэгчдийн үүсгэн байгуулсан Мал эмнэлгийг дэмжих сан (МЭД сан)-гийн Тэргүүн Д.Ууганбаяр, Удирдах зөвлөлийн гишүүдийн хамт энэ сарын 15-нд ХААИС-д Мал эмнэлгийн салбарын тогтвортой хөгжлийг баталгаажуулах, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, хүний нөөцийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Мал Эмнэлгийн Сургуулийн захирал Ц.Эрдэнэ-Очиртой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд 2023 оноос эхлэн тодорхой шалгуур хангасан буюу мэргэжлийн ЭЕШ (ЭЕШ-1; Биологи, математик, ЭЕШ-2; Хими, Нийгэм судлал)-нд 650-иас дээш оноо авч Мал эмнэлгийг дэмжих санд “Малын эмч” мэргэжлээр шинээр элсэж буй 50 хүртэлх оюутанд эхний хичээлийн жилд 100 хувь сургалтын төлбөрийн тэтгэлэг жил бүр олгохоор төлөвлөжээ. Мөн тэтгэлэгт хамрагдсан шинэ элсэгчид сангийн шаардлагыг хангасан тохиолдолд таван жилийн турш 100 хувь хүртэлх сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдахаас гадна 2-5-р ангийн оюутнууд ч 2024 оноос эхлэн уг тэтгэлэгт хамрагдах боломж нээгдэх юм.
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг Монгол Улсад шинжлэх ухааны үндэслэлтэй мал эмнэлэг үүсэж хөгжсний 100 жилийн ойгоор эхлүүлж байгаа нь дараагийн шинэ зууны мал эмнэлэг, малын эмч нарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах чухал арга хэмжээ болно гэдэгт талууд санал нэгтэй байлаа.
| ХААИС-д малын эмч мэргэжлээр элсэж буй эхний 50 оюутанд тэтгэлэг олгоно |
|
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |