• Өнөөдөр 2025-04-24

Зарим гол үерийн түвшинг давж үерлэсэн хэвээр байна

2023-06-16,   473

                  Хэнтий нурууны зүүн хажуугаас эхтэй Онон, Балж, Эг болон Хэрлэн голын эхээр  өнөөдрийн байдлаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж, Хэрлэн гол үерийн түвшинг таван см давсан бол Ховд, Буянт, Булган, Хархираа, Идэр зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 15 см давсан хэвээр байна.
           Маргааш буюу зургаадугаар сарын 17-нд Хэрлэн гол Мөнгөнморьт сум, Багануур дүүрэг орчимд усны түвшин 10-15 см нэмэгдэх хандлагатай байна.
Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна.
 
УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс

Зарим гол үерийн түвшинг давж үерлэсэн хэвээр байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188