• Өнөөдөр 2025-04-24

Улсын хэмжээнд 3.6 сая мал хорогдсон байна

2023-06-16,   400

                       Улсын хэмжээнд 2022 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 30.9 сая хээлтэгч малын 20.1 сая (65.3%) нь 2023 оны эхний тавдугаар сард төллөсөн байна. Эм хонины 71.7 хувь, эм ямааны 62.6 хувь, үнээний 54.8 хувь, гүүний 44.1 хувь ,ингэний 33.3 хувь нь төллөжээ. Гарсан төлийн 85.9 хувь буюу 17.3сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 6.4 (26.9%) саяар буурсан байна.
 
               Том малын зүй бус хорогдол 2023 оны эхний 5 сард улсын хэмжээнд 3.6 болж, өмнөх оны мөн үеэс 3. 4 саяар буюу 19.2 дахин өссөн байна. Харин 2023 оны 5 дугаар  сард 1.8 сая мал хорогдсон нь эхний 5 сарын хорогдсон малын 48.7 хувийг эзэлж байгаа бол дөрөвдүгээр сард хорогдсон малаас 859.7 (99.0%) мянгаар нэмэгдсэн байна. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, хонь  1.6 сая, ямаа 1.5 сая, үхэр 307.4 мянга, адуу 194.7 мянга, тэмээ 3.2 мянган толгой хорогдсон байна. Нийт хорогдсон малын 43.4 хувийг хонь , 42.7 хувийг ямаа эзэлж байна.

Улсын хэмжээнд 3.6 сая мал хорогдсон байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188