• Өнөөдөр 2025-04-24

Хоёр айлаас мөнгөн аяга, хөөрөг, бэлэн мөнгө хулгайлсныг илрүүлжээ

2023-06-15,   572

            Цагдаагийн байгууллагад 2023 оны зургадугаар сарын 13-нд гэмт хэргийн шинжтэй 81 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 57 үйлдлийг газар дээр нь шуурхай илрүүлж, хойшлуулшгүй ажиллагааг явуулж байна. Тухайлбал Увс аймгийн Тариалан сумын зургадугаар багт "Айлуудын гэрт хулгай орсон байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад 33 настай эрэгтэй Э гэгч нь хоёр айлаас мөнгөн аяга, хөөрөг, бэлэн мөнгө зэрэг эд зүйл хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүллээ.

       Тиймээс иргэд та бүхэн хулгайлах гэмт хэрэгт өртөж, хохирохоос урьдчилан сэргийлж сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг  харьяа нутаг дэвсгэрийн болон цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт цаг алдалгүй мэдээлэх, хөршийн холбоогоо сайжруулах, гэрийн хаалга цонхны бүрэн бүтэн байдлыг нягтлах, хаалганы гадна талд эзэнгүй байгааг илэрхийлэх ил цоож зүүхээс татгалзаарай.


Хоёр айлаас мөнгөн аяга, хөөрөг, бэлэн мөнгө хулгайлсныг илрүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188