Нийслэлийн хэмжээнд үер, гол, усны ослын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Нийслэлийн онцгой байдлын газраас дараах мэдээлэлийг хийлээ.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хэлэхдээ "Зуны улирал эхэлсэн учраас гол усны үер нэмэгддэг. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар гал түймрийн 857, аврах ажиллагаа 99 дуудлага мэдээллээр албан хаагчид үүрэг гүйцэтгэн шуурхай ажиллаж, 1,250 орчим иргэний амийг авран хамгаалж ажилласан. Өнгөрсөн хавар бол маш их хуурайшилттай байлаа. Цаг уурын газрын өгсөн мэдээллээр ойрын өдрүүдэд +30 хэм хүрч, халах мэдээлэл байгаа. Халуун өдрүүдэд иргэд Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу олноор амарч зугаалах үедээ гол усанд орж амь насаа алдах эрсдэл нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Захирамжийн дагуу завь эргүүлийг Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу ажиллуулж, зохион байгуулахаар хуваарь гарч, өнөөдөр аврах ангийнхан дадлага сургуулалтдаа гарсан. Зургаадугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-н хүртэл завьт эргүүл ажиллана" гэв.
НОБГ: Зургадугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-н хүртэл завьт эргүүл ажиллана |
|