• Өнөөдөр 2025-08-05

Бохирын шугам ухаж байсан 53 настай иргэн шороонд дарагдаж амиа алджээ

2023-06-09,   532

      Дархан-Уул аймгийн Дархан сумын наймдугаар баг, барилгын шугам хоолой суурилуулахаар нүх ухаж байсан нэг хүн шороонд дарагдсан тухай дуудлагыг зургадугаар сарын 8-ны өдрийн 12:56 цагт хүлээн авсан.

      Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход баригдаж байгаа барилгын туслан гүйцэтгэгч иргэн М-ын барилгын бригадад ажиллаж байсан иргэн 53 настай Д цэвэр бохирын шугам хоолой суурилуулахаар ухсан гурван метрийн гүнд ажиллах явцад шороо нурж дарагдаж нас барсан байсан тул 13:15 цагт цогцсыг гаргаж, Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.


Бохирын шугам ухаж байсан 53 настай иргэн шороонд дарагдаж амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-09 17:06:52
    Yang Yi: 50 iad nasniihan 10 20-ooroo daldarch duusch bna daa! 'poxax
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188