Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс “Боловсролын салбар дахь тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг 2023 оны 6 дугаар сарын 8-ны өдөр “Олон нийтийн төв”-д зохион байгуулав.
Хэлэлцүүлгийг боловсролын салбарт авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр болон хууль бус хандив, тусламж, анги засвартай холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн зөвлөмжийн үр дүн, тулгамдаж буй асуудал, гарц шийдэл, цаашид авах арга хэмжээг тодорхойлох зорилгоор боловсрол, төсөв, эрүүл мэнд, барилга, стандартын салбарын мэргэжилтнүүдийг оролцуулан зохион байгууллаа. Иргэдээс ирүүлж байгаа боловсролын салбарт хамаарах өргөдөл, гомдлын тоо өссөөр байна. Тухайлбал, 2022 онд 268 гомдол ирсэн бол 2023 оны зургадугаар сарын 5-ны өдрийн байдлаар 183 гомдол хүлээн авч шалгаж байна. Эдгээр гомдлын дийлэнх нь сурган хүмүүжүүлэх болон төсвийн хөрөнгө зарцуулалттай холбоотой байв. Авлигатай тэмцэх газраас дээрх гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулж, илэрсэн зөрчлийг дахин гаргуулахгүй байх чиглэлээр 2022-2023 онд боловсролын салбарын байгууллагад нийт 17 зөвлөмж хүргүүлсэн бөгөөд зөвлөмжийн биелэлт хангалтгүй гэж үзэхээр байна.
Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Авлигатай тэмцэх газрын зөвлөмжид дурдсан асуудлаар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт-шалгалт, үнэлгээг салбарын хэмжээнд харьяа 72 байгууллагад хийсэн бөгөөд уламжлалт арга хэвшлийг өөрчлөх, хамтын оролцоонд тулгуурласан бүтээлч шинэлэг байдлаар боловсролын үйлчилгээг хүргэхэд анхаарч байгаа талаар танилцуулав. Тэрбээр сургууль, цэцэрлэгийн элсэлт, бүртгэл, боловсролын салбар дахь хүний нөөцийн хомсдол, төсвийн хүрэлцээгүй байдал нь гол тулгамдсан асуудал болж байгааг онцоллоо.
Нийслэлийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Амартүвшин боловсролын салбарт өнөө тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд урсгал зардал болон бусад зардлын төсвийг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж, хичээл сургалтын хэрэглэгдэхүүнийг бүрэн хангах, эцэг эх, асан хамгаалагчдын төлөөллийг оролцуулж мөнгө хураах хэлбэрийг таслан зогсоох, хууль бусаар төлбөр хураамж авсан тохиолдолд хариуцлагын тогтолцоог тодорхой болгох шаардлагатай байгаа талаар саналаа илэрхийлэв.
Авлигатай тэмцэх газраас хэлэлцүүлэгт нийгмийн эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийг урьж оролцуулсан бөгөөд АШУҮИС-ийн багш Г.Жаргалсайхан “ЕБС-ийн дотоод орчны хүнд металлын агууламж: Нөхцөл байдал ба хор хөнөөл” сэдэвт илтгэлдээ Улаанбаатар хотын зарим дунд сургуулийн анги танхимын дотоод орчныг судлахад хөнгөн цагаан, хром, зэс, төмөр, никель, ванади, манган, хүнцэл, калми, хар тугалга, цайрын агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хоёр дахин өндөр байгааг танилцууллаа.
“Сургуулийн дотоод орчны агаарын чанар ба сургалтын нөхцөлийн эрүүл ахуйн үнэлгээ”-гээр РМ2.5 нарийн ширхэглэгт тоосонцрын агууламж стандартад заагдсан хэмжээнээс 10.05 дахин өндөр байгаа нь хавдар өвчний эхлэл шалтгаан болсныг гойд анхаарах шаардлагатай талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ хэлэв. Тиймээс хүүхдүүдийн суралцах хэвийн орчинг бүрдүүлэхийн тулд бүсчлэл харгалзахгүйгээр анги танхим бүрийг агаар цэвэршүүлэгч, чийгшүүлэгч төхөөрөмжөөр хангах, шохойн самбарыг хэрэглээнээс хасах, барилгын дотоод засалд стандартын шаардлага хангасан будаг хэрэглэх зэргээр сургалтын дотоод орчны агаарын чанарыг сайжруулахыг эрүүл мэндийн мэргэжилтнүүд зөвлөлөө.
Авлигатай тэмцэх газраас дээрх хэлэлцүүлгээр хөндсөн асуудлуудыг нэгтгэж, Зөвлөмж боловсруулан холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр ажиллаж байн
| “Боловсролын салбар дахь тулгамдсан асуудал” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулав |
|
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
CS 2-ын дэлхийн шилдгүүд Монголд цуглана
2026-09-02 20:59:50
М.Баасанжав алыш бөхийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-09-02 16:16:29
“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг сурвалжлах эрхийн мандатыг гардуулан өгөв
2026-09-02 15:37:45
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад очлоо
2026-09-02 15:20:15
Э.Бат-Амгалан тийболлын Азийн цомд түрүүлсэн багийг хүлээн авч уулзав
2026-09-02 15:15:22
С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ
2026-09-02 14:50:00
“KOREA WEEK” арга хэмжээнд “Имарт” оролцоно
2026-09-02 14:35:38
Голомт банк “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГЫН ЗАСАГЛАЛТАЙ БАНК”, “ШИЛДЭГ ХАРИЛЦАГЧ ТӨВТЭЙ БАНК” шагналууд хүртлээ
2026-09-02 14:33:41
Элчин сайд Г.Уянга Сингапурын Эрүүл мэндийн сайд Онг Е Кунтай уулзжээ
2026-09-02 14:12:23
Непалын арми үерийн аюулаас 45 хоногтой ихэр нярайг аварчээ
2026-09-02 13:50:08
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
2026-09-02 13:17:15
Угаарын хийн хордлогын тохиолдлын 44 хувийг хүүхэд эзэлж байна
2026-09-02 13:10:58
Монгол-Алс Дорнодын зүүн коридорын боломж" сэдэвт илтгэл хэлэлцүүлжээ
2026-09-02 12:00:58
Монгол, Орос хоккейн спортыг хамтарч хөгжүүлэх талаар хэлэлцэв
2026-09-02 11:41:16
Монгол Улсын усан пологийн баг, анхны тоглолтоо олимпын аварга багтай хийв
2026-09-02 11:23:19
С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас саатуулжээ
2026-09-02 09:54:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
2026-09-02 09:53:05
Хүний эрхийн үндэсний комисс Хөвсгөл аймагт ажиллажээ
2026-09-02 09:34:04
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2026-09-02 09:28:00
Завхан аймагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-09-02 09:17:29
Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв
2026-09-02 07:54:51
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ”-д Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ
2026-09-02 07:44:10
Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын зам тавих ажил эхэллээ
2026-09-02 07:10:00
Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
2026-09-02 07:05:00
Консулын патент гардуулав
2026-09-02 07:00:00
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |