• Өнөөдөр 2024-04-19

ЦУОШГ: Цас орж, цасан шуурга шуурна

2023-01-31,   259

        Төв болон зүүн аймгуудын нутгаар өнөө маргаашдаа цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. Ирэх сарын 1-нд Халх голын хөндийгөөр, 2-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 3-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ирэх сарын 1-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
 
     Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -22...-27 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -13...-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -13...-18 градус, өдөртөө 0...-5 градус, бусад нутгаар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна.

ЦУОШГ: Цас орж, цасан шуурга шуурна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188