Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах хоёр талын автотээврийн зөвлөлдөх уулзалт 2022 оны есдүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотноо амжилтай болж өндөрлөв.
Уулзалтад Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан, Беларусийн талаас Тээвэр, дэд бүтцийн яамны Автотээвэр ба хотын зорчигч тээврийн газрын дарга А.И.Гладкий нарын ахалсан бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцож, Монгол, Беларусийн хооронд хийгдэж буй ачаа, зорчигч тээврийн статистик мэдээ болон тээвэрлэлтийн нөхцөл байдал, тээвэрлэлтэд гарч буй хүндрэл бэрхшээл, зөвшөөрлийн бичгийн системийн талаар хэлэлцэв. Монголын талаас манай тээвэрчдэд тулгарч буй зөвшөөрлийн бичигтэй холбоотой хяналт шалгалтын асуудлаар анхаарч үзэх, Монгол Улс "Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр"-т нэгдэн орсонтой холбоотойгоор тахографын төхөөрөмжийг нийлүүлэх, ашиглах, жолооч нарын картын мэдээллийг бүрдүүлэх, чип болон картыг боловсруулж тээвэрчдэд олгох, хяналтын байцаагч нарыг сургаж, дадлагажуулах саналуудыг тавьж хамтарч ажилахаар болов.
Мөн Беларусийн автотээвэрчдийн холбоо-БАМАП-ын үйл ажиллагаатай танилцаж, даатгалын байгууллагуудтай хамтарч ажиллах, ногоон картын системийг монголын тээвэрчид ашиглах боломжийг бүрдүүлэх талаар ярилцаж, жолооч нарын визийг богино хугацаанд хэрхэн авах талаар хийж буй ажлын туршлагыг судлав. Түүнчлэн олон улсын тээвэрлэлтийн гол замнал болоод байгаа Беларусь-Литовийн хилийн Каменный лог боомтод очиж, Европоос ирж буй ачааны тээвэрлэлт болон ачаатай чиргүүл солилцох, сэлгэх ачих терминалын үйл ажиллагаа, олон улсын тээврийн нөхцөл байдалтай танилцаж, цар тахлын үед улс хоорондын тээврийг зохион байгуулж буй туршлага солилцон, хамтарч ажиллах боломжуудын талаар дэлгэрэнгүй ярилцав. Беларусийн талаас алдарт МАЗ үйлдвэрийн автомашин угсарч буй шугам, үйлдвэрийн үйл ажиллагаа, Монголын зах зээлд нийлүүлэх боломжтой автомашин, автобусны талаар танилцуулав. Беларусийн тал автозамын хяналт шалгалт, даац хэтрүүлэлтэд тавих хяналт, хариуцлагын тогтолцооны талаар газар дээр нь тодорхой танилцуулга өгөв. Зөвлөлдөх уулзалт хоёр талын харилцан ойлголцол, найрсаг харилцаа, нөхөрсөг уур амьсгалд боллоо.
| Монгол, Беларусийн автотээврийн зөвлөлдөх уулзалт болов |
|
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |