Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанд салбарын цахим шилжилтийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
Тэрбээр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулан Е-монголиа цахим системд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбартай холбоотой 76 төрлийн үйлчилгээг байршуулсныг хэлээд өнөөдрийн байдлаар 21 аймаг, 330 суман дахь газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээг цахимжуулах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гарал үүслийн талаарх мэдээлэл үйлдвэрлэлээс хэрэглэгч хүртэл нэгдсэн системд бүртгэгдэх хяналттай, хариуцлагатай тогтолцоог бий болгох зорилготой ажиллаж байгаагаа танилцуулав. Мөн салбарын хэмжээнд мэдээлэл технологийн чиглэлийн хүний нөөцийг нэмэгдүүлэх, систем хөгжүүлэлтийг сайжруулах, цахим төслийн санхүүжилттэй холбоотой анхаарах асуудлууд байгааг хэлсэн юм.

Мэдээллийн технологи, статистикийн хэлтсийн дарга Ж.Батсайхан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх цахим шилжилтийн талаар мөн танилцууллаа. Тэрбээр мал аж ахуйн болон газар тариалангийн цахим систем, төрийн мэдээллийн сүлжээ, жижиг, дунд үйлдвэрийн цахим систем, урамшууллын систем, тоон мэдээллийн нэгдсэн систем /dashboard/-ыг хөгжүүлэн ажиллаж байгааг хэллээ. “Хариуцлагатай нүүдэлчид” малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн нэгдсэн системд 18 аймгийн 156 сумын бэлчээр ашиглагчдын холбооны мэдээлэл бүртгэгдсэн байна. Мөн 82 түүхий эдийн анхан шатны хоршоо, 6 дундын хоршоо, 20 хадгаламж зээлийн хоршоодын мэдээлэл нэгтгэгджээ.
Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар, Монгол Улсын Засгийн газрын цахим үндэстэн болох зорилт амжилттай хэрэгжиж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүртэлх бүртгэл, мэдээллийг тодорхой болгосноор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой хэмээлээ. Төр нь стандарт, дүрэм журам, хяналтыг тогтоон, хувийн хэвшлийн компаниуд хөгжүүлэлт, хэрэгжүүлэлтийн чанарт анхаарч ажиллавал үр дүнд хүрэх боломжтойг онцлон тэмдэглэв. Түүнчлэн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх цахим шилжилтэд тулгарч буй асуудалд Инноваци, цахим бодлогын байнгын хороо анхаарал хандуулан ажиллахаа мэдэгдсэн юм.
| Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цахим шилжилтийн талаар санал солилцлоо |
|
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |