• Өнөөдөр 2025-05-18

100 мянган модыг Туул голын эргийн хамгаалалтад тарина

2022-10-10,   399

      Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх нийтээр мод тарих үйл ажиллагааг зохион байгуулав. Тус цэцэрлэгт хүрээлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ онд 20 мянган модыг цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр, 100 мянган модыг Туул голын эргийн хамгаалалтад ойжуулалтын хэлбэрээр тарих юм.
 
    Өнгөрсөн хавар тус цэцэрлэгт хүрээлэнд 10 мянган мод тарьсан бол энэ намар 110 мянган модыг 50 гаруй байгууллага, 3000 гаруй иргэнтэй хамтран тарихаар төлөвлөжээ. Намрын мод тарилтаар бор голт, монос, тэхийн шээг, өрөл, гүйлс, буйлс, үхрийн нүд, агч, хайлаас, шар хуайс, долоогоно, улиас зэрэг 10 гаруй төрлийн мод тарьж байна.
 
 
Эх сурвалж: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

100 мянган модыг Туул голын эргийн хамгаалалтад тарина
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188