• Өнөөдөр 2025-05-18

Монгол Улс, Европын Холбооны Бодлогын хоёрдугаар яриа хэлэлцээ Брюссель хотноо зохион байгуулагджээ

2022-10-09,   309

     Монгол Улс, Европын Холбооны Бодлогын хоёрдугаар яриа хэлэлцээ 2022 оны аравдугаар сарын 07-ны өдөр Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо амжилттай зохион байгуулагджээ.
 
       Яриа хэлэлцээг Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Европын Холбооны талаас Европын Холбооны Гадаад харилцааны албаны Улс төрийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн орлогч дарга Энрике Мора нар даргалав.
        Яриа хэлэлцээний үеэр талууд бүс нутаг, олон улсын сонирхсон асуудлаар байр сууриа илэрхийлж, дэлхий дахинаа тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний хямралын асуудлыг тусгайлан хөндөж ярилцав.
 
      Монгол Улс, Европын Холбоо хоорондын “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг үр дүнтэй хэрэгжүүлэх чухал механизм болох Бодлогын ээлжит яриа хэлэлцээг 2023 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтов.

Монгол Улс, Европын Холбооны Бодлогын хоёрдугаар яриа хэлэлцээ Брюссель хотноо зохион байгуулагджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188