“Өргөө" амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь нярайд үзүүлэх тусламж үйлчилгээгээ өргөжүүлж, 2022 оны 5-р сараас нярайн амбулаторийн үйлчилгээг үзүүлж эхэлснээс хойш 3000 орчим нярайд үзлэг, зулай болон зүрхний хэт авиан оношилгоог хийсэн байна.
Тус эмнэлэгийн эмч нарын баг 2022 оны наймдугаар сард Чингэлтэй дүүргийн зарим алслагдсан хороодын нярайд тархины саа саажил үүсгэх эрсдэлтэй эмгэгүүдийг эрт илрүүлэх зорилгоор үзлэг, оношилгоо хийсэн ба тархины хүнд хэлбэрийн эмгэгшилтэй 3, тархины цус харвалттай 1, өндөр шарлалттай 3 нярайг эрт илрүүлж, хэвтүүлэн эмчилжээ. Тэгвэл тус аяныг үргэлжлүүлэн маргааш эмнэлгийн нярай, хүүхдийн зүрх судас, эх барих эмэгтэйчүүдийн эмч нар, нярайн сувилагч, сэтгэлзүйч нараас бүрдсэн баг Чингэлтэй дүүргийн 13-19 дүгээр хороодын эх нярайд үзлэг хийх ажээ.
Үзлэгийг Хайлаастын хүүхдийн амбулаторид 09:00-17:00 цагт хийнэ.
Аяны хүрээнд:
Нярайн эмчийн үзлэг
Хүүхдийн зүрх судасны эмчийн үзлэг
Хүүхдийн зулайн эхо
Хүүхдийн зүрхний эхо оношилгоо
Нярайн шарлалтын оношилгоо
Нярайн асаргаа, сувилгаа /Хүй, нүд, ам, хамар цэвэрлэх гэх мэт/
Ар гэрт “Имж-эх” асаргаа заах, сургалт, зөвлөгөө
Эх барих эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг, зөвлөгөө
Эх барих эмэгтэйчүүдийн эхо оношилгоо
Төрсний дараах хярзангийн оёдол авах, угаах
Эмэгтэйчүүдийн мазокийн шинжилгээ
“Төрсний дараах сэтгэлзүйн онцлог” сэтгэлзүйчийн бүлгийн ярилцлага, зөвлөгөө, сэтгэл засал
“Төрсний дараах сэтгэлзүйн онцлог” сэтгэлзүйчийн ганцаарчилсан ярилцлага, сэтгэл засал эмчилгээ тус тус хийнэ.
Үйлчлүүлэгч зөвшөөрвөл цаашдын үйл ажиллагаанд тусгаж, үйлчилгээг сайжруулах зорилгоор "Өргөө" амаржих газарт амаржих, үйлчлүүлэх үеийн сэтгэл ханамжийн судалгаа авах юм.
| Өргөө амаржих газар "Хүүхэд бүрт хүрч үйлчилье" аяныг зохион байгуулна |
|
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |