2012 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй Монголын хүний нөөцийн ажилтнуудын үндэсний чуулган аравдугаар сарын 14-ний өдөр Corporate Hotel and Convention Center-т болох гэж байна. Энэ жилийн “HR Day 2022” арга хэмжээг М-Си-Эс Групп Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд чуулганыг хувийн хэвшил анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
“СОРИЛТ-ШИЙДЭЛ-ЧИГ ХАНДЛАГА” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй энэ жилийн чуулган дотоод, гадаадын судалгааны байгууллагууд, их дээд сургуулиудын удирдлага, үндэсний компаниуд, аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэх удирдлагууд, хүний нөөцийн салбарын мэргэжилтнүүд нэгдэн, хамтдаа хүний нөөцийн салбарт тулгарч буй асуудлыг тодорхойлж, тэргүүн туршлагаа хуваалцан шийдэлд хүрэх замаар салбарын цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилготой юм. Чуулганаар ажиллах хүчний хомсдол, ажилтны тогтвор суурьшил, байгууллагын дижитал шилжилт, байгаль орчин, нийгмийн харилцаа болон компанийн засаглал зэрэг мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан сэдвээр хэлэлцүүлэгт оролцох боломжтой.

Чуулганд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, PWC, Хас Банк, HR Management Lab, “Оюу толгой” ХХК, Тэсо групп, Юнител групп, “М-Си-Эс Кока-Кола” ХХК, Ашид Капитал ББСБ, COREX Дижитал Бирж, Дижиталворкс, Ajly, Ариг Интернэйшл зэрэг байгууллагын удирдлагууд хүний нөөцийн салбарын өнөөгийн трэнд, тулгамдаж буй асуудлуудын талаар илтгэл тавин, хэлэлцүүлэгт өрнүүлнэ. Мөн оройн хүлээн авалтад оролцсоноор танилын хүрээгээ тэлж, мэдлэг туршлагаа хуваалцан халуун дулаан уур амьсгал, хамтлаг дуучдын тоглолтын хамтаар өнгөрөөх юм.
| Монголын хүний нөөцийн мэргэжилтнүүд энэ сарын 14-нд чуулна |
|
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |