2003-2022 онд нийслэлд газар өмчилсөн иргэдийн анхны олголтын кадастрын зургийн нөхөн бүрдүүлэлтийн ажлын талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Батзориг танилцуулав. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль анх 2002 онд батлагдаж, 2003 оноос иргэнд газар өмчлүүлэх ажил эхэлсэн. Энэ хугацаанд нийслэлийн хэмжээнд 205.531 иргэнд 10.928 га газрыг өмчлүүлсэн байна. Зарим байршлын анх өмчилсөн газрын кадастрын зураг бүтээн байгуулалтын нөлөөлөлд өртөн мэдээллийн сангаас устсан, харах болон цахим үйлчилгээ үзүүлэх боломжгүй болжээ. Иймээс анхны олголтын кадастрын зургийг хувийн хэрэгтэй тулган нөхөн бүртгэх ажлыг эхлүүлэх хэрэгцээ, шаардлага тулгараад байгааг хэлж байлаа.
Ингэснээр эзэмшиж буй газраа өмчлөх, хамтран өмчлөгч хасуулах, өмчилсөн газрын бүртгэлд өөрчлөлт оруулах, газар өмчлөх эрхээ дуусгавар болох зэргийг бүрэн цахимжуулах боломж бүрдэнэ. Мөн газрын цахим биржээр дамжуулан иргэдийн газрыг худалдах, түрээслэх, дуудлага худалдаагаар оруулах боломж бүрдэх. Цахим системийг нэг удаа бүрдүүлснээр цаашид олон жил ашиглах боломжтой болно. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, кадастрын зургийг нөхөн бүрдүүлэх ажлыг холбогдох, хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг үүрэг болголоо.
| Кадастрын зургийг нөхөн бүрдүүлэх ажлыг зохион байгуулна |
|
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |