Цахим орчинд тав болон 11 настай хоёр хүүг Nissan Тiidaа загварын машинын жолооч мөргөж байгаа дүрс бичлэг цацагдсан билээ. Тус осол өчигдөр болсон бөгөөд 11 настай хүү багшийнхаа хүүхдийг цэцэрлэгт хүргэж өгөх гэж яваад осолджээ. Бид 11 настай хүүгийн ээж Н.Энхчимэгтэй холбогдож, ослын талаар тодрууллаа. Тэрбээр “Камерийн бичлэг үзэхэд, хүү маань мөргүүлсэн ч сандрахдаа босож, нөгөө хүүг машин доороос татаж гаргасан байгаа юм. Хамгийн гол нь ойр орчимд нь байсан хүмүүс таван настай хүүхдийг эмнэлэгт хүргээд, миний хүүг орхиод явсан байна лээ. Үүнд би гомдолтой байгаа. Би хяналтын камерны бичлэг үзээд, хүүгээ мөргүүлснийг мэдсэн. Хүүхдээ хүргүүлэхээр явуулсан багшийг нь буруутгахгүй байна, хүний амьдрал шүү дээ. Хүүхдүүд дүрмээрээ зам гарч байхад машин зогсож өгөх хэмжээний ухамсаргүй хүмүүс одоо хүртэл байдаг юм байна. Мөн хоёр хүүхэд мөргүүлчихээд байхад нэгийг нь орхиод явсанд гомдолтой байна" гэв.
| МАШИНД МӨРГҮҮЛСЭН 11 НАСТАЙ ХҮҮГИЙН ЭЭЖ Н.ЭНХЧИМЭГ: Таван настай хүүг эмнэлэгт хүргээд миний хүүг орхисон байна лээ |
|
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |