Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын Чунчин хотын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн гишүүн бөгөөд Чунчин хотын Худалдаа, аж үйлдвэрийн холбооны дэд ерөнхийлөгч Хун Жунжинь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Улаанбаатар, Чунчин хотуудын найрсаг харилцааг өргөжүүлж, хоёр хотын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар харилцан санал солилцсон юм.
Уулзалтын эхэнд Хотын дарга өнгөрсөн оны тавдугаар сард Чунчин хотын даргатай цахим уулзалт хийх үеэрээ хоёр хотын хооронд найрсаг харилцаа тогтоох тухай Санамж бичгийг үзэглэж, талуудын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасанд баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн Улаанбаатар хот нь БНХАУ-ын томоохон хотуудтай, тэр дундаа Чунчин хоттой найрсаг харилцаагаа өргөжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгааг хэллээ. Тэрбээр “Талуудын хооронд байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийн үндсэн дээр Чунчин хоттой худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бодит үр дүнг эрэлхийлэн хамтран ажиллахыг зорьж байгаа” хэмээв.
Чунчин хотын Худалдаа, аж үйлдвэрийн холбооны дэд ерөнхийлөгч Хун Жуньжинь “Чунчин хот нь автомашины үйлдвэрлэл, дижитал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, их өгөгдөл зэрэг үйлдвэрлэлүүд өндөр түвшинд хөгжсөнөөрөө давуу талтай бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүн, төсвийн орлогын хэмжээгээрээ Хятадын төв, баруун бүсийг тэргүүлж байгаа” хэмээн өгүүллээ.
Түүнчлэн Чунчин хотын Худалдаа, аж үйлдвэрийн холбоо нь тус хотын Намын хорооны удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн нэгдэн байгуулсан бизнесийн холбоо бөгөөд нийт 30 мянга орчим гишүүн байгууллагатай болохыг танилцуулав. Тэрбээр Улаанбаатар, Чунчин хотуудын найрсаг хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Уулзалтын үеэр талууд хоёр хотын аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар тохиролцов.
| Улаанбаатар, Чунчин хотын аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлнэ |
|
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |