ЦХХХ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнэ, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтын хүрээнд харилцаа холбоо, мэдээллийн технологийн мастер төлөвлөгөөг хамтран боловсруулах, цахим боловсрол, үндэсний тоон бичиг үсгийн ур чадварыг дээшлүүлэх, ЮНЕСКО-гийн “Open Science”, “Open Education Resources”, багш нарын цахим ур чадварыг дээшлүүлж, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх зорилготой “ICT Competency for Teachers” хөтөлбөрүүдийн хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцлоо.
ЦХХХ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнэ уулзалтын үеэр хэлсэн үгэндээ: Монгол Улсын хувьд өргөн уудам газар нутагтай, тэнд амьдарч буй малчин өрхүүд мэдээллийн хүртээмжийн хувьд харилцан адилгүй байдаг. Монголын эдийн засгийн чуулганы үеэр хэлэлцсэн асуудлуудын нэг болох Монгол Улсын Ерөнхий сайд өөрөө манлайлан цахим боловсрол, үндэсний тоон бичиг үсгийн ур чадварыг сайжруулах аян өрнүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байгаа талаар дурдаад, ЮНЕСКО-гийн хиймэл оюун ухааны ёс зүйн хэм хэмжээ боловсруулах ажлыг манлайлан ажиллаж байгаад баяртай буйгаа илэрхийлсэн юм.
ЮНЕСКО-гийн зүгээс Ноён Шахбаз Хан: ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэлтэй Монгол Улсын хэд хэдэн газруудад интернэтийн холболтыг хийж, иргэдэд цахимаар таниулах, өвийг нь хадгалах, цаашлаад аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх боломжтой байгааг дурдаад, үндэсний тоон бичиг үсгийн ур чадварыг дээшлүүлэх аяны хүрээнд хэрхэн хамтран ажиллах талаар эргэн судалж, хариу мэдэгдэхээр тохиролцлоо.
| Харилцаа холбоо, мэдээллийн технологийн мастер төлөвлөгөөг ЮНЕСКО-той хамтран боловсруулна |
|
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |