• Өнөөдөр 2025-06-03

Есөн давхар байрны дээврээс үсрэх гэж байсан иргэнийг аварчээ

2022-10-07,   315

      Есөн давхар байрны дээврээс үсрэх гэж байсан иргэнийг аварчээ. Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багт дээвэр дээрээс хүүхэд үсрэх гэж байна гэсэн дуудлага аравдугаар сарын 07-ны өдрийн 1:00 цагт иржээ.

  Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид тухайн газар очиход, 18 настай иргэн Х есөн давхар байрны дээвэр дээрээс үсрэх гэж байжээ. Улмаар  аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчтэй хамтран 13 минут ажиллаж, ярилцаж тайвшруулан эсэн мэнд буулгаж аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.

 


Есөн давхар байрны дээврээс үсрэх гэж байсан иргэнийг аварчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188