ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Гамшгаас хамгаалах албаны тэнхимээс санаачлан “Хими, биологи, цацрагийн ослоос хамгаалах тактик, арга зүйн танхим”-ыг дотоод нөөц боломжоо ашиглан шинээр байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээний газрын захирал, доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа О.Зоригт, Онцгой байдлын сургуулийн захирал, доктор, дэд профессор, дэд хурандаа Н.Батсайхан, Их сургуулийн Төв номын сангийн эрхлэгч, хошууч Д.Баттогоо, “Онц байдал” ХХI зууны мега гамшгийн менежментийн гарын авлага номын хамтран зохиогч Б.Мөнхтогт болон тус сургуулийн сонсогч, суралцагчдын төлөөлөл оролцсон юм.
Танхимыг байгуулснаар “Онцгой байдал-Гамшиг судлал” хөтөлбөрөөр суралцаж байгаа сонсогч, суралцагчдын хими, биологи, цацрагийн ослын талаарх онолын мэдлэгийг бататгах, голомтод үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх, судалгааны арга зүйд суралцах орчныг бүрдүүллээ. Мөн хими, биологи, цацрагийн ослын голомтод үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай тактикийн таних тэмдэг ашиглан ослын голомтод хордолтын бүсийн тооцоо хийх, ослын үед ашиглах хүн нэг бүрийн хамгаалах хувцас хэрэгсэл, багаж, техникийг тодорхой түвшинд ажиллуулж дадлага хийх боломжтой болж байна.
Цаашид сургалтын үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай шинэ технологи, багаж тоног төхөөрөмж, хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, мэргэжлийн сурах бичиг, гарын авлагыг мэргэжлийн байгууллагатай хамтран боловсруулахаар төлөвлөн ажиллаж байна.
| “Хими, биологи, цацрагийн ослоос хамгаалах тактик, арга зүйн танхим”-ыг байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүллээ |
|
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |