• Өнөөдөр 2025-06-03

38 настай эрэгтэйн толгойн хэсэгт нь буудаж, амийг нь хохироосон хэргийг мөрдөн шалгаж байна

2022-10-06,   640

      Хүн амины ноцтой хэргийг илрүүлжээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллагаас зохион байгуулж буй  “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд энэ сарын 03-нд алга болсон тав, оргодол хоёр, гэмт хэрэгт сэрдэгдсэн 45, тээврийн хэрэгсэл гурав, шүүхээс даалгасан хүн 54, эд зүйл наймыг олж, тогтоон мөрдөн шалгах ажиллагааны явцад илрүүлсэн хэрэг 45, цагдаагийн байгууллагад урьд бүртгэгдээгүй нэг хэргийг тус бүр илрүүлжээ.
 
Тус арга хэмжээний хүрээнд илрүүлсэн онцлог хэргээс дурдвал:
 
    Завхан аймгийн Баянхайрхан сумын Минж багийн нутаг Хар чулуу гэх газарт энэ оны наймдугаар сарын 17-ны өдөр тус аймагт оршин суух хаягтай 38 настай эрэгтэй Д-ийн толгойн тус газарт 58 настай Б гэгч нь буудаж, амийг нь хохироон, хэргийн газраас оргон зайлсан хэрэг гарчээ. Улмаар тус хэргийг эрэн сурвалжилж, олж тогтоон, тус аймаг дахь цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

38 настай эрэгтэйн толгойн хэсэгт нь буудаж, амийг нь хохироосон хэргийг мөрдөн шалгаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188