Энэ үеэр Эрдэнэбүрэнгийн УСЦ төслийн дарга Ч.Гантулга төслөө танилцуулж мэдээлэл өглөө.Тэрбээр “Би 2021 оны наймдугаар сараас хойш Эрдэнэбүрэнгийн УСЦ-ын төсөл дээр ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд 3-5 удаа иргэдтэй уулзаж, санал солилцож, мэдээлэл өгсөн. Ц.Сосорбарам инженер ч хэд хэдэн удаа очиж мэргэжлийн хүний зүгээс зөвлөгөө өгч, бодит мэдээ мэдээллийг танилцуулж байсан. Тэгэх үедээ нутгийн иргэдтэй маргалдаж, гараа хугалуулж ч байсан удаатай. Усан цахилгаан станц барих газар 1200 гаруй иргэн амьдарч байгаа. Тэдгээр иргэн тус бүрд нэг удаа 15,200,000 төгрөгийн нөхөн олговор олгохоор болсон. Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цэцэгт баг, Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст баг хоёрыг нүүлгэн шинээр бүтээн байгуулах ажлыг хийхээр төлөвлөөд явж байна. Гэвч иргэд зөвшөөрөөгүйн улмаас зогсонги байдалд орсон. Иргэдийг нүүлгэн шилжүүлнэ гэдэг амаргүй ажил, тэрнийг ч бид мэдэж байгаа. Бид аймгуудын засаг дарга нартай ярилцаад шинээр газар төлөвлөсөн. Иргэдээс санал хүсэлтийг нь аваад, тухайн орон нутаг бэлчээрийн даацаа тооцоод, иргэдийн хүсэлтээр зэргэлдээ гурван сум руу гаа нүүх ажлыг зохион байгуулна. Дийлэнх хувь нь зөвшөөрч гарын үсгээ зурсан. Цөөн тооны иргэд учирлаж, тайлбарласан ч эсэргүүцэн дайрч давшилж байгаа. Улаанбаатар хотод амьдардаг ч эдгээр багуудад байгаа газрын эзэмшилтэй иргэдтэй ажиллах хүндрэлтэй байна. Бид хамгийн зөв замаар судалгаан дээр үндэслэн энэ төслийг хэрэгжүүлэхээр хичээнэ. Энэ асуудал дээр сэтгүүлч нар бид нарыг ард иргэдийн амьдрах боломжийг булааж байна гэж элдэв мэдээлэл цацаж байна. Тэр олон хүнтэй эв дүйтэй зохицох үнэхээр хэцүү шүү дээ. Биднийг дэмжиж ажлаасаа гэж хүсэж байна. Бүх зүйл хуулийн дагуу баримт нотолгоо дээр үндэслэн хийгдэнэ” гэлээ.
| Ч.ГАНТУЛГА: Эрдэнэбүрэнгийн УСЦ байгуулах газрын иргэдийг судалгаан үндэслэн хуулийн дагуу нүүлгэн шилжүүлнэ |
|
Ази тивийн аваргаас “U15”, “U20” насныхан 11 медаль авлаа
2026-07-06 16:21:40
2026-07-06 14:39:20
Д.Нарантулга “U20”-ийн Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-07-06 14:33:11
ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
2026-07-06 14:00:00
Жүдогийн Д.Балжинням багш “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ
2026-07-06 13:57:55
“Хасын хүлэгүүд”-ийн О.Сэргэлэн “Монгол Улсын гавьяат тамирчин” боллоо
2026-07-06 12:57:20
Олимпын “Өвөө” Хөдөлмөрийн баатар цол хүртлээ
2026-07-06 12:28:09
Б.Пүрэвдагва: Бид хотоо хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлнө
2026-07-06 11:19:14
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмаар 150 сайн дурын ажилтан ажиллана
2026-07-06 10:50:14
1024 бөхийн барилдааны бүртгэл эхэллээ
2026-07-06 10:27:40
2026-07-06 10:14:51
"Наадмын тасалбар зарна" гэх хуурамч зар байршуулан иргэдийг залилж байна
2026-07-06 09:32:28
Хуурамч линк дээр дарж 3,820,000 төгрөгийг данснаасаа алджээ
2026-07-06 09:22:45
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-07-06 07:00:00
Ц.АНАНД: ШАТРЫН РАПИД ТӨРӨЛД НАСАНД ХҮРЭГЧИДТЭЙ ӨРСӨЛДӨӨД НЭГ Ч ХОЖИГДОЛГҮЙ АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-07-06 07:00:00
САЙД Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2026-07-06 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-07-06 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-07-06 07:00:00
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ С.ДАШДООРОВЫН ОХИН Д.МАРАЛГОО: Аав минь сайхан сэтгэлтэй, хүнийг хайрлаж чаддаг хүн байсан
2026-07-06 07:00:00
ХӨНДӨХ СЭДЭВ: Өсвөр үеийнхэн сэтгэцийн эмгэгт нэрвэгдэж, араншин нь зэрлэгшиж байна
2026-07-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |