Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэвлэлийн хурал зарлаж мэдэгдэл хийлээ.
Тэрбээр “Би 2019 оны МАНАН дэглэмийн эсрэг тэмцлийг сануулахаар өнөөдөр хэвлэлийн хурал зарласан. 2019 оны нэгдүгээр сард 50 мянган хүн "Монголоо шинэчлэе" тэмцлийг өрнүүлсэн ч МАНАН арилаагүй. У.Хүрэлсүх, Х.Баттулга гэх хүмүүс М.Энхболдын эсрэг монголд шударга ёс тогтоохын төлөө энэ тэмцэлд надтай хамт тэмцсэн. Харин тухайн үед хамтдаа тэмцэж явсан хүмүүсийн зарим нь өндөр албан тушаалтэй болж, нэгийгээ шоронд хорьж, цагдах гээд айлгаж явна. Жишээ нь, “Ж.Батзандан чи хамаагүй юм яривал шоронгийн хаалга хүлээж байгаа шүү, ах нь том гар шүү” гэж сүрдүүлдэг болсон байна.
Бид хэн нэгэнтэй муудахыг хүсэхгүй байна. Бид том дарга нараас айж байна. Гэхдээ ард түмэн тэд нараас юу хүсэж байгааг мэдрүүлэхийн тулд шинэ хувьсгал эхлүүлнэ. Монгол Улс сөрөг хүчингүй болоод олон жил болж байна. Үүнээс болоод эрх баригч нам хэт давуу эрхтэй болсон. Өчигдөр миний Ерөнхийлөгчид хандаж гаргасан мэдэгдлийн хариуд Ерөнхийлөгч над руу сүрдүүлсэн мессэж явуулсан. Тиймээс олон арван иргэд шинэ хувьсгал хөдөлгөөнийг эхлүүлэхээ зарлаж байна. Шөнийн 00:00 цагт миний ах баривчлагдсан. Миний ах Ж.Бат-Эрдэнэ Сүхбаатар аймгийн Ардын намын дарга. Ерөнхийлөгчийг ялалт байгуулахад хамгийн их нөлөөлсөн ойр дотны хүн байтал дүүтэй нь муудсан болохоор түүнийг баривчиллаа. Гэхдээ Ерөнхийлөгч Монгол Улсынхаа төлөө бидэнтэй хүчээ нэгтгэх ёстой. Харин Ж.Бат-Эрдэнэ найзыгаа, миний ахыг шоронд явуулна уу, шонд өлгөнө үү өөрөө мэд. Тэр таны асуудал. Миний асуудал биш” гэв.
| Ж.БАТЗАНДАН: Ерөнхийлөгч өө, миний ахыг шоронд явуулна уу, шонд өлгөнө үү, өөрөө мэд |
|
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |