УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгож, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж байсан. Тодруулбал, Ж.Бат-Эрдэнийг Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайдаар ажиллаж байхдаа Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын ажлын үеэр албан тушаалын байдлаа урвуулан ашигласан болохыг хуулийн байгууллагаас шалгаж байгаа гэдгийг албаны эх сурвалж мэдээлсэн юм.
Харин түүний дүү УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан өнөөдөр оройн цагаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж “Улсын дээд шүүх, АТГ, прокурор гээд хуулийн бүх байгууллага У.Хүрэлсүхийн мэдэлд байгаа. Оффшорчдыг Ерөнхийлөгч сулласан. Тухбайлбал, Эрдэнэтийн 49 хувийг хулгайлсан “Сахал” Д.Эрдэнэбилэгийг суллаж, Сингапур луу явуулсан. Хоёр жилийн өмнө Х.Баттулгаас болж шударга ёс тогтохгүй байна гэж байсан. Одоо У.Хүрэлсүх шударга ёс тогтож байна уу. Ерөнхийлөгчийг энэ асуултад хариултал би түүнтэй үзэлцэх болно. У.Хүрэлсүх Монголын шударга ёсны эсрэг байгаа бол би хүлээн зөвшөөрч чадахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдье” хэмээн цахимаар мэдээлэл хийсэн.
Мөн тэрбээр өөрийн цахим хуудастаа “Ахыг минь дөнгөж сая АТГ-аас баривчилж, 461 дүгээр хорих анги руу аччихлаа” хэмээн бичжээ. Үүнтэй холбоотойгоор Ж. Батзандангаас зарим зүйлийг тодруулахад “Би маргааш 10:00 цагаас албан ёсоор хэвлэлийн бага хурал хийнэ. Тэр үеэр дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэсэн юм.
| Ж.БАТЗАНДАНГИЙН АХ Ж.БАТ-ЭРДЭНИЙГ АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАЖ, ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР АТГ-ААС СААТУУЛЖЭЭ |
|
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |