• Өнөөдөр 2024-04-26

ТАНИЛЦ: Кофены талаарх таван сонирхолтой баримт

2022-09-28,   810

Хүн бүрийн байнгын хэрэглээ болсон кофены талаар сонирхолтой таван баримтыг танд хүргэж байна. Ажлын бүтээмжийн 40 хувиар нэмдэг уг ундааг анх XV дугаар зуунд олж нээсэн гэдэг. Хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд хортой ч зарим өвчнөөс урьдчилан сэргийлдэг байна.  

Дэлхийн хамгийн үнэтэй кофе 

 Дэлхийн хамгийн үнэтэй кофег “Luwak” гэдэг бөгөөд 500 грамм нь 160 ам.долларын үнэтэй. Ази суусарт идүүлсэн кофены интоор гэдсэнд нь боловсорч, ялгарсны дараа түүнийг сайтар шигшин цэвэрлэж, наранд хатааж савладаг ажээ.  

Дэлхийн хамгийн их кофе уудаг үндэстэн 

Финлянд Улс хэдийгээр кофе үйлдвэрлэдэггүй боловч хэрэглээгээрээ дэлхийд нэгт ордог ажээ. Жилд нэг хүнд дунджаар 12 кг кофе ногддог байна.Харин хамгийн их кофе уудаг үндэстний хоёр дугаарт Норвеги Улс ордог. Норвегид кофег кофе чигээр нь уухаас гадна кофены орц найрлагатай коктейль зэрэг өөр төрлийн бүтээгдэхүүн ч хийдэг байна. Нэг хүнд жилд дунджаар 9,9 кг кофе ногддог бөгөөд дундаж амьдралтай норвеги хүн өдөрт хоёр аяга кофе уудаг гэсэн судалгаа байдаг байна.  

Кофены эрүүл мэндэд ашигтай 

Өдөрт нэгээс хоёр аяга кофе уух нь чихрийн шижин, паркинсоны өвчин, хавдар, альцгеймер, элэгний өвчнөөс урьдчилан сэргийлэх сайн нөлөөтэй гэж судлаачид үзжээ. Гэвч энэ зөвхөн ямар нэг суурь өвчингүй хүмүүст л хамаатай бөгөөд сүү, чихэртэй кофе нь холестрин агуулдаг гэнэ. 

Дэлхийн хамгийн их кофе үйлдвэрлэдэг улс 

 Бразил Улсад нийт кофены 40 хувь нь үйлдвэрлэгддэг гэсэн судалгаа гарчээ. Кофе Бразил Улсын эдийн засагт ч үзүүлдэг бөгөөд жилд дунджаар 2,7 сая тонн кофе үйлдвэрлэдэг байна. 

 Кофены үнэр уур бухимдлыг бууруулдаг 

 Кофены үнэр нь хүний тархинд таатай мэдрэмж төрүүлж, тайвшруулдаг гэсэн судалгаа байдаг бөгөөд анх үнэрээс нь болж кофег сонирхож эхэлсэн түүхтэй. 

ТАНИЛЦ: Кофены талаарх таван сонирхолтой баримт
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188