Энэ сарын 3-нд Онцгой байдлын алба хаагч ахлах ахлагч Мөнхжаргал албан үүргээ гүйцэтгэж яваад цахилгаанд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор түүний эхнэр З.Одгэрэл өнөөдрөөс өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдсэн юм.
Тэрбээр “Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн үүдэнд суулт зарлаж байна. Үүний учир шалтгаан бол энэ сарын 3-ний 09:27 цагт миний нөхөр Улиастайн самбарын хулдаасыг буулгах гэж байгаад мэргэжлийн бус техникч, жолоочийн алдаанаас болж нөхрийг минь шаттай хамт өргөх гэж байгаад тогны утсанд хүргэж, цахилгаанд цохиулж аминд нь хүрсэн. Миний нөхөр Онцгой байдлын ахлах ахлагч цолтой гал сөнөөгчөөр 10 орчим жил ажилласан. Тухайн өдөр 24 цаг нойргүй яваад ээлжээсээ бууж байсан нөхрийг минь Гал унтраагч 63 дугаар ангийн Тасгийн дарга Эрдэнэбат тус ангийн захирагч Ууганбаяр, жолооч Ганхөлөг нартай албан бус ажилд явуулсан. Үүний улмаас миний нөхөр мэргэжлийн бус хүмүүстэй албан бус ажилд явснаас болж цахилгаанд цохиулж, тархи нь задарч амиа алдсан байсан. Миний нөхөр 10:00 цагийн үед цагт нас барсан байсан. Гэвч би 21:00 цагт мэдэж шүүх эмнэлгийн моорогт очиж итгэсэн. Тэр үед Онцгой байдлынхан надаас нуугаад нөхрийг минь нас барсан гэдгийг хэлээгүй удсан. Онцгой байдлынхан хариуцлага алдаж нөхрийн минь аминд хүрчихээд надад “Танай нөхөр малгайгаа тайлаад цахилгаанд цохиулчихсан” гэж хэлсэн. Тийм учраас камерын бичлэгийг олон нийтэд ил болгохыг хүсэж байна. Би нөхрөө ямар шалтгааны улмаас нас барсан гэдгийг олон нийтэд ил болгож, нэр төрийг нь сэргээх хүртлээ өлсгөлөн зарлаж сууна” гэлээ.
З.ОДГЭРЭЛ: Нөхрийг минь албан бус ажилд явуулснаас болж цахилгаанд цохиулж амиа алдсан |
|
2025-02-05 16:13:14
2025-02-05 14:51:17
2025-02-05 14:44:05
2025-02-05 14:12:33
2025-02-05 12:58:45
2025-02-05 12:05:52
2025-02-05 10:42:29
2025-02-05 10:41:42
2025-02-05 10:36:02
2025-02-05 10:00:00
2025-02-05 09:53:41
2025-02-05 09:35:59
2025-02-05 09:13:00
2025-02-05 08:36:36
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 06:00:00
2025-02-04 16:37:18
2025-02-04 16:05:43
2025-02-04 15:49:12
2025-02-04 15:44:23
2025-02-04 15:40:52
2025-02-04 15:27:54
2025-02-04 14:05:37
2025-02-04 13:47:16
2025-02-04 13:29:04
2025-02-04 12:27:23
2025-02-04 12:17:34
2025-02-04 11:48:11
2025-02-04 11:36:26
2025-02-04 11:17:30
2025-02-04 11:16:42
2025-02-04 10:28:30
2025-02-04 10:18:23
2025-02-04 09:44:30
2025-02-04 09:37:51
2025-02-04 08:48:33
2025-02-04 08:40:53
2025-02-04 07:20:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |