• Өнөөдөр 2024-04-20

Б.БАТ-ЭРДЭНЭ: Шатахуун түгээгч компаниудын шинжилгээний дээжийн 76 хувь нь шаардлага хангаагүй

2021-07-22,   369

         Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ өчигдөр шатахууны компаниудад 234 сая төгрөгийн торгууль ногдуулсан талаар мэдээлсэн бөгөөд "2018-2021 оны шалгалтуудад зөрчил давтагдсан ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлнэ" гэсэн юм. Тэрбээр “Улаанбаатарт байгаа 28 аж ахуйн нэгжийн 19 агуулах болон шатахуун түгээх станцад Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Газрын тосны газартай хамтран шалгалт хийж,  лабораторид шинжиллээ.
 
         Мөн энэ удаад түлш тээвэрлэсэн 10 галт тэрэгнээс дээж авсан. Тус дээжийг Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яамнаас гадна Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораторид шинжиллээ. Нийт 32 дээжээс 13-т нь стандарт хангаагүй зөрчил тодорхойлогдсон. Үүнд 10 аж ахуйн нэгж зөрчилтэй гарч, долоон дээжид механик хольц тодорхойлогдсон. АИ92 бензиний актоны хэмжээ бага есөн аж ахуй нэгж байсан. Иймд зөрчилтэй аж ахуйн нэгжүүдийг есөн сая төгрөгөөр торгох шийтгэл ногдууллаа" гэлээ.

Б.БАТ-ЭРДЭНЭ: Шатахуун түгээгч компаниудын шинжилгээний дээжийн 76 хувь нь шаардлага хангаагүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188