• Өнөөдөр 2024-04-24

Архангай аймгийн Засаг дарга асан Д.Золжаргалыг огцруулах шийдвэр хууль бус гэв

2021-07-22,   456

        Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал энэ сарын 20-нд ээлжит бусаар хуралдаж, Засаг дарга Д.Золжаргалыг ажлаас нь огцруулсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл Архангай аймгийн Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Мөнхбат аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус хурлаас гарсан шийдвэрийн талаар бүлгийн байр суурийг танилцуулж, мэдэгдэл хийлээ. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Ардчилсан намын бүлэг хэлэлцээд дараах шийдвэрийг гаргажээ.
 
       "Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 14 төлөөлөгчийн гарын үсэг бүхий 2021 оны тавдугаар сарын 21-ний өдрийн аймгийн Засаг даргыг огцруулах тухай албан бичигт дурдагдсан үндэслэлүүд нь хууль зөрчсөн эсэх нь тогтоогдоогүй. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь заалтыг зөрчиж хуулийн хугацаанд хуралдуулаагүй гэж Ардчилсан намын бүлэг үзэж, долдугаар сарын 20-нд зарлагдсан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаанд оролцохгүй байхаар шийдвэрлэсэн. Энэ хурал нь хууль зөрчиж, хууль бусаар хуралдсан тул аймгийн Засаг даргыг огцруулах тухай гаргасан шийдвэр нь хүчин төгөлдөр бус. Хууль бус учраас бид тус хуралд оролцоогүй” гэлээ.
 

Архангай аймгийн Засаг дарга асан Д.Золжаргалыг огцруулах шийдвэр хууль бус гэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188